2014-04-15
30 настангуудад өгөх зөвлөгөө!
1. Өтөл насандаа хэрэглэх хуримтлалыг хойш тавилгүй одооноос эхлэн бий болго !
- “ ...30 хүртлээ би юу ч мэддэггүй явжээ. Харин та ингэж болохгүй, оройтоогүй дээрээ бэлтгэлтэй бай! Даатгал, тэтгэвэр, ипотекийн хуулиудыг сайн судла, хэрэг болох өдөр ойртож байгаа шүү...”
Энэ бол бараг бүх захидлын хамгийн гол зөвлөгөө юм. Санхүүгийн тогтвортой байдлаа хангаж, хөгширсөн хойноо хэрэглэх хуримтлалтай болохын тулд дараах зүйлүүдийг даруй хийх хэрэгтэй гэнэ. Үүнд:
Бүх өр шир, тавьсан зээлээ яаралтай төлж дуусгахад хамаг анхаарлаа хандуулах
Хувийн “ Зохицуулах фонд “-той болох. Ямар нэгэн асуудал / эрүүл мэнд, шүүхийн шийдвэр, гэр бүл цуцлалт, бизнесийн алдагдал / тулгарахад бэлэн биш байснаас олон мянган хүн амьжиргааны эх үүсвэргүй хоосрон үлдсэн жишээ өч төчнөөн байдаг.
Цалингийнхаа гуравны нэгийг өр зээлээ хурдан дарахад зарцуулж, зээлээ дуусмагц хадгаламжинд хийж байх
Бодлогогүй наймаа бүү хий. Ипотекийн зээлийн нөхцөлийг хангалттай биелүүлж чадах санхүүгийн боломжтой болохоос нааш орон сууц худалдан авах гэж яарсны хэрэггүй.
Мэдэхгүй зүйлдээ хөрөнгө оруулалт хийж болохгүй. Биржийн брокеруудад бүү итгэ!
2. Эрүүл мэнддээ одооноос эхлэн анхаар !
“ ...Хүний оюун ухаан бие организмаасаа 10-15 жилээр залуу явдаг юм. Эрүүл мэнд тань бодож байгаагаас чинь хурдан муудна. Та анзаарч ч амжихгүй...”
Бид эрүүл мэнддээ санаа тавих хэрэгтэй гэж мэднэ. Зөв хооллож, спортоор хичээллэж, ажил амралтаа зохицуулж байх ёстой гэж мэднэ. Гэхдээ яагаад ахмадууд эрүүл байж эрүүл өтлөхийг чухалчлан захиад байгаа юм бол?
Бидний бие махбодь ганцхан өдрийн дотор гэнэт муудчихдаггүй, олон жилийн турш “ сэм сэмхэнээр “ элэгдэлд орж доройтсоор байдаг аж. Одоо та энэ доройтлыг саармагжуулан удаашруулахад анхаарах хэрэгтэй.
Хорт хавдар, чихрийн шижин, зүрх судасны өвчнөөр өвчлөгсөд бүгд л “ Хэрвээ цаг хугацааг ухрааж, бүхнийг шинээр эхлэх боломж олддогсон бол, би эрүүл зөв хооллож насан туршдаа спортоор хичээллэх байсан. Өмнө нь би буруу зуршлаа зөвтгөх арга л хайдаг байснаас биш үр дагаврыг нь төсөөлж байсангүй. “ гэж харамсдаг. Үүнийг байнга санаж яваарай !
3. Өөртөө муу байдаг хүмүүстэй битгий харьцаж бай !
“... Таны амьдралд хэрэг болохгүй амлалт, үйлдэл, хүмүүст “ үгүй “ гэж хэлж сур. Сайн хүн байхын тулд заримдаа хатуу чанга байх хэрэгтэй байдаг юм...”
Энэ зөвлөмж нилээд хачирхалтай. Ахмадуудын захианаас үзвэл тэд өнгөрсөн үед буцаад очиж болдог бол хувийн амьдралдаа нилээд хязгаарлалт хийж, аль болохоор сайн хүмүүстэй л нөхөрлөж, цагийг өнгөрөөх байсан гэнэ. Энэ нь яг юу гэсэн үг юм бол?
Заримдаа хүмүүс бусдыг гомдоохгүйн тулд, бусдад таалагдахын тулд, эсвэл өөртөө сайн ханддаг болгохын тулд дургүй зүйлээ хийхэд хүрдэг. Ингэснээр бусдын эрхшээлд орохоос эхлээд олон сөрөг үр дагаврыг бий болгодог байна. Ялангуяа санхүүгийн болон бусад ашиг хонжоо, сэтгэл хөдлөл зэргээс үүдэлтэй үйлдэл маш том гамшигт хүргэж болзошгүйг үргэлж санаж муу зүйлээс холуур яв !
4. Дотно хүмүүстээ сайн хандлагаа илэрхийлж бай !
“ ... 30 наснаас хойш хүмүүсийн амьдралд янз бүрийн саар зүйлс тохиолдох нь элбэгшдэг. Эцэг эх, чинь байхгүй болж болно, гэр бүлийн чинь хүн урваж ч магадгүй, хүүхдүүд өсөж томрохын хирээр асуудал үүсгэнэ. Энэ үед л хүн өөртөө гэмшихийн зовлонг эдэлдэг юм даа...”
2011-01-11
Бидний эргэн тойронд ямар хүн байгааг бид сайн мэдэхгүй ...
2007-02-27
Wife 1.0 програмын тухай
Сайн байна уу?
Мєн Wife 1.0 программ суусныхаа дараа бусад программ шууд нєлєєлж системийн vйл ажиллагааг бие даан хянах боллоо. Ингээд миний Poker Night 10.3, Football 5.0 , Going to the pub 7.5, Softball 3.6 зэрэг апликэйшнvvд маань байнга гацдаг болсон. Бас заримдаа єєрийн хамгийн дуртай Girlfriend 7.0 дахин ажиллалуулах гэхээр Wife 1.0 санах ойд резидентээр суучихаад эсвэл background-д давхар ажиллаад болохгvй байна. Тэгээд un-install хийх гэхээр болохгvй юм. Надад туслаач!!!
Гүнээ хүндэтгэсэн
Асуудалд орсон хэрэглэгч
ХАРИУ
Эрхэм Хэрэглэгч минь ээ, Энэ бол байнга эрчvvдийн гомдоллож байдаг асуудал юм. Ихэнх эрчvvд Girlfriend 7.0 программаа Wife 1.0, болгож апгрейд хийхдээ Wife 1.0-ийг зvгээр л нэг ютилити юм уу эсвэл нэг энтертэйнмэнт программ гэж боддог юм шиг байгаа юм. Yнэн хэрэгтээ Wife 1.0 бол бие даасан YЙЛДЛИЙН СИСТЕМ бєгєєд нэгэнт суусан тохиолдолд устгагддагvй, ан-инстол хийгддэггvй ба буцааж Girlfriend 7.0 –ийг суулгах ямарч боломжгvй болгодог юм. Та Wife 1.0 гарын авлагын АНХААР –ХYYХЭД БА ТЭТГЭМЖ гэсэн хэсгийг сайтар унших ёстой гэж юны ємнє зєвлєе. Wife 1.0 – ээ хэвээр нь хадгалсан нь ямагт зєв байдаг бєгєєд "Yes Dear" буюу “Тэгье Хонгор минь” гэдэг апликэйшныг суулгавал програмуудын хооролд зєрчилдєєн vvсэх нь бага байдаг. Ер нь хамгийн зєв vйлдэл бол C:I-AM-SORRY! коммандыг байнга хэрэглэж байх хэрэгтэй. Ингэснээр систем тогтвортой байхад сайнаар нєлєєлдєг. Хэдийгээр Wife 1.0 бол маш гайхамшигтай vйлдлийн систем боловч нэлээд нарийн тохиргоо vйлчилгээ хэрэгтэй байдаг бєгєєд Угаах Цэвэрлэх 3.0, Хоол Хийх 1.5, Санхvv барих 4.2 зэрэг программууд дагалдан нэг багц болж ирдэг. Гэсэн хэдий ч эдгээр программуудийг ажиллуулахдаа маш болгоожтой байхгvй бол болохгvй. Учир нь алдаа гарсан тохиолдолд систем Хэрvvл Тэмцэл 9.5 програмыг шууд ажиллуулж єєрийгєє тогтворгvй байдалд оруулдаг. Нэгэнт ийм байдал vvссэн бол Wife 1.0 vйлдлийн системийг хэвийн байдал оруулахийн тулд зарим нэг нэмэлт програмуудыг зайлшгvй худалдан авах хэрэгтэй болдог. Эдгээр нь Flowers 2.1 ба Diamonds 5.0 зэрэг болно. АНХААР!!! Ямарч тохиолдолд Secretary With Short Skirt 3.3 апликэйшныг суулгаж болохгvй. Энэ апликэйшн Wife 1.0 vйлдлийн системийг дэмжиж ажилладаггvй ба vйлдлийн системийг дахин засаршгvйгээр гэмтээх аюултай гэдгийн ямагт санаж байх хэрэгтэй.
Амжилт хүсье!
Техникийн тусламжийн хэлтэс
http://www.olloo.mn/modules.php?name=News&file=article&sid=48541&catid=60 -д эх мэдээлэл байгаа.
2007-01-19
Тотээм
Кубрикийн Одиссэй 2001 кинон дээр нэг сонин сюжэт бий. Сармагчингаараа байсан анхны хvмvvс араатанд баригдан амьтанд дээрэлхvvлнэ. Арга нь барагдаж хадан дээр хоноглосон тэдний нэг нь сэгэн дээр ирэн ясаар оролдож байснаа дунд чємєг олон тvvгээрээ гавлын яс цохиодохсон чинь бяц vйрлээ. Сармагчин хамгийн аугаа нээлтээ хийв. Дунд чємгєєрєє зэвсэг хийн араатныг хєєнє. Тvvгээ бусдыгаа айлган сvргийн ахлагч болно. Бусад сvргийнхнээс хоолыг нь булаана. Мич хvн боллоо! Мич болгон дунд чємєг тєдийгvй чулуун зэвсэгтэй болоод ирvvт зарим овсгоотой нь дээд тэнгэртэй холбоотой болж бусдаасаа чухал сармагчинд тооцогдон захиран дарангуйлах болов. Тэд хоцрогдсон дунд чємєгний орноос ямар нэг онго шvтээн хэрэглэх аж. Индианчуудын овгийн ахлагчийн онцгойлон эзэмших эрх бvхий онгыг тотээм гэнэ. Тэд манай vе хvртэл эртний онго шvтээнээ хадгалах тєдийгvй хэрэглэсээр ирсэн учир энэхvv ид шидэт зэвсгийг єдгєє нийтлэгээр тотээм гэх болжээ. Тотээмийн нэг хэлбэр нь титэм юм. Титэм аваад толгойдоо углаж орхивол хаан болчихоно. Эртний Ромд овоо гарууд нь лавр модны навчаар оройгvй тоорцог маягийн юм хийж ємсєн эрх дархаа гайхуулдаг байснаас vvдэлтэй бололтой. Хаан болох тэмцэл vгчилсэн утгаараа титэм булаацалдана. Догшин Иваны дараа хэд хэдэн хvн Москвад ирж єєрийгєє хааны удам байна хэмээн титэмийг нь углаж байв. Тэднийг тvvхэнд хуурамч Дмитрий гэх зэргээр нэрлэдэг. Титэмийг тотээм болгох vзэгдэл Европт их тархмал байдаг бол Дорно дахинд ширээ, тамга зэрэг зvйл онго шvтээний vvрэг гvйцэтгэнэ. Хаан ширээнд сууж хасбуу тамга атгав гэх зэргээр vлгэрт гардаг. Гэхдээ байнга нvvж явдаг нvvдэлчин монголчуудад булаацалдаж байхад ширээний овор ихдээд байдаг байсан бололтой, євєртлєєд зугтаахад амраар нь тамгыг илvvтэй эрхэмлэдэг байжээ. Тамга нь эрх мэдлийн илэрхийлэл болж байсны хэрээр авилга хээл хахуулийн vvд хаалга болж байв. Vvний нэг тод илрэл нь пайз юм. Их Монголын vед пайз нь хаанаас олгодог vнэмлэх маягтай байлаа. Хамгийн дээд зэргийн алтан гэрэгэ нь одоогийн дипломат паспортын євєг байсан бололтой. Харин авилга ид гаарч байсан Турхан хатны vед гэрэгэ хахууль єгсєн болгоны євєрт орж утгаа алджээ. Гадаад хэргийн сайд асан нэгэн дипломат паспортыг 35 мянган доллароор vнэлэн “єєрийгєє санхvvжvvлэгч дипломат” цол олгон тарааж байсан нь уламжлалыг сахисан хэрэг ажгуу. Мєнєєх єєрєє санхvvжигч дипломат нь тамхи наймаалж яваад гадаадын шоронд орсон нь ч мєн л уламжлал.Орчин vед тамга нь лого болон єєрчлєгджээ. Юун тvрvvн захидал харилцаанд лацны тэмдэг болов. Европ зvгт тамга нь хувийн номоо тэмдэглэдэг экслибрис болон хувирч. Мєн олон жилийн уламжлалт байгууллага болох их сургууль, номын сан зэрэг нь логогоо тамгаар илэрхийлнэ. Гэр бvлийн сvлдийг тамга болгон ашиглаж дэгжирхэнэ. Шуудангийн марк буй болсноор тамга нь тэмдэгт цаасыг ашигласны гэрч болно. Тамга нь албан бичиг зэрэгт эрх мэдлийн илэрхийлэл болохоо нэгэнт больжээ. Мэдээж уламжлалаа даган тєрvvд, хаант засгууд vзэсгэлэн тєгєлдєр том тамгаа хэрэглэж буй боловч энэ нь зєвшєєрлийн гэхээсээ гоёлын зориулалттай болжээ. Тамга нь онго шvтээний vеэ єнгєрєєж дэгжирхэл болсон гэсэн vг. Алив бичиг баримтыг баталгаажуулагч нь ердєє л гарын vсэг. Эмч, эм зvйч нар хувийн тамга хэрэглэдэг нь олон дахин гарын vсэг зурахаас тєвєгшєєсєн нэг арга.
Харин хэдийгээр ХХI зуун гарсан боловч Монголд тамга нь онго шvтээний утгаа алдаагvй л явна. Эрх мэдэлтэй байгааг тамга л илэрхийлнэ. Тамгагvй бичиг бол ердєє л хаягдал цаас. Тамга байхгvй бол улаан нvvрээ дэвсээд ч хvчин тєгєлдєр бус. Хэн нэг дарга нь ажлаасаа халагдвал юун тvрvvн тамгаа аваад зугтана. Эрх мэдлээ єгєхгvй гэж байгаа царай нь. Шинээр ирсэн дарга юун тvрvvн алдагдсан тамгыг дахин сийлж копидохоос ажлаа эхлэнэ. Эрх мэдлийг гуядан олж буй байдал нь. Тамга vйлдэх нь тєрийн онцгой эрхийн асуудал. Ийм эрхийг тусгай зєвшєєрлєєр лицензээр олгоно. Тэнд нь тамга хийлгэх гэвэл єєр олон олон тамгатай цаас авчирч єгєх ёстой. Бичгийн наад захын соёл, логоны энгийн шаардлага хангаагvй, ємнєєс нь нvvр улайм хогийн цааснууд чухам эрхий дарам тамганы улаан будагны хvчээр сvрийг vзvvлнэ. Гэтэл дэлхий улам даяаршиж цахим шуудангаар гарын vсэг зурж албан баримтыг баталгаажуулдаг болжээ. Гарын vсэг цаанаа кодтой тул дуурайх, хуурамчаар vйлдэх ямар ч бололцоогvй. Дэлхийн ихэнх оронд хуульчлагдсан мэдээллийн аюулгvй байдал, тvvнд багтдаг электрон гарын vсгийн хууль манайд сонсогдоогvй л явна. Эрээний захын хужаа компютерээр яг дуурайлгаад хийчихдэг тамга л бидэнд чухал. Нєгєє гоё тамгаа компютерийн шилэн дэлгэцэн дээр дарж болохгvй тул хєлнєєс єєр найдвартай юм vгvй. Тєрд алба хааж буй хvнд сурталтнууд зайлуул тамганы хvчээр л бараг хvн шиг харагдана. Ихэнх тохиолдолд тамга нь амь зогоох, хоол идэх хэрэгслэл нь болдог. Тэд тамганаасаа л салчихвал титэмээ алдсан ноён, онго шvтээнээ гээчихсэн индиан болчиж буй нь тэр. Тийм амьтныг хэн ч тоох юм билээ дээ.
БААБАР
http://www.olloo.mn/-ээс авав.
2006-12-18
Хэ хэ Ээж надад.....
2006-12-14
Мессенжирээр ирсэн зүйлүүд
Хэн ч харахгүй юм шиг бүжиглэж цэнгэ зүрхний хэмнэлээрээ
Хэзээ ч салахгүй юм шиг сэтгэлээ илчил хайраараа
Хэн ч сонсоогүй юм шиг дуулж хуурд тэнгэрийн одод шиг
Яагаад компьютер эмэгтэй хүнээс илүү гэж?
Яагаад гэвэл:
1. Компьютерийг унтрааж, асаахад хялбархан
2. Компьютер таныг хэдэн ч цаг хүлээж чадна
3. Та түүнд хайртай гэж хэлэх шаардлагагүй
4. Компьютер таныг өмнөх хэрэглэгчидтэйгээ хэзээ ч харьцуулахгүй
5. Та түүнийг өөрийнхөө хүсэлд нийцүүлээд яаж ч программчилж болно
6. Компьютерлүү өмнөх хэрэглэгчид нь утасддаггүй
7. Таны яаж харагдах нь компьютерт ямар ч хамаагүй
8. Компьютерт таны нас ерөөсөө хамаагүй
2006-12-11
3~р бүлэг. Солонгосын макро эдийн засгийн гап хүчин зүйпийн чиг хандлага
Солонгос улсын нэг хүнд ногдох ДНБ 1986 -1996 оны хооронд маш хурдацтайгаар нэмэгдсэн бөгөөд 1997, 1998 онд валютын хямралын улмаас үнэ ханшийн хөөрөгдөлтийн нөлөөгөөр ихээхэн хорогдсон. Тоног төхеөрөмж, бүтээн байгуулалт ззргийн тогтмол хөрөнгө оруулалт болон экспорт нь тогтмол эдийн засгийн өсөлтөнд ихээхэн нөлөөлсөн байна. Үйлдвэрлэлийн бүтцийн хувьд үйлдвэрлэл, үйлчилгээний хувь өсч, харин хөдеө аж ахуй, загас атуурын эзлэх хувь ихээр буурсан, Үйлдвэрлэлээс хүнд аж үйлдвэр, химийн үйлдвэрлзл өссөн байхад хөнген үйлдвзр хорогдсон байна. Хуримтлалын болон хөрөнгө оруулалтын хэмжээг авч үзвэг!, 1998 оноос хойш хуримтлалын хэмжзз хөрөнгө оруулалтын хэмжээнээс давж гарсан бөгөед тогтмол орлого зарлагын ашгийг бий болгосон. Хувийн хэвшлийн хуримтлалын хэмжээ 1998-2002 онд унасан боловч, 2003-2004 онд өсч, 2004 оны засгийн газрын хуримтлал 1998 оноос нзмэгдсэн. Эдийн засгийн өсөлтийн хзмжээ 1999 оноос хойш эрч нь нилээн суларсан. 2003-2004 снуудад инфляцын хзмжээ 1999 оныхоос нэмэгдсэн хэдий ч харьцангуй тогтвортой байсан. Хөрөнгийн есөлтийн тухайд 1997 оноос хойш М2, МЗ өсөлтийн хувь буурч, хүүгийн хувь 1991 оноос хойш буурах хандлага үргэлжилсэн.
2006-11-20
Aнхаар ч бай
2006-11-08
Амьдрах чиглэл
байна, тэгээд бодохоор би ойролцоогоор нийт амьдрах хугацааныхаа бараг талыг аль хэдийн хий дэмий өнгөрөөчихээ(хм хм ..... ! чихшиг), одоо өнгөрснөө эргээд хартал хийж бүтээсэн, сурч мэдсэн зүйл нэг ч алга, дандаа л хар бараан, гунигтай дурсамжууд(эээ хөөрхий...) сэтгэлд хамгийн түрүүнд тодхон орж ирнэ. Тиймээс саяхнаас эхлэн өөрийн амьдралын хэв маягийг өөрчлөн хэзээ нэгэн цагт миний дайгдаж буй эгэл биеийн ашиглалтын хугацаа дуусах үед ийм нэг хүн байсан, ийм зүйл хийж байсан, тийм зүйлд оролцож байсан юм гэдгийг илтгэж, үргэж дурсагдах зүйлтэй байхын тулд хүчтэй, идэвхитэй амьрдах хэрэгтэй гэж өөртөө үргэлж хэлэх болсон ба би бол чи биш, чи бол би биш, би чиний замаар явахгүй, чи миний замаар явахгүй гэдэг үгийг чиглэл болгож амьдрах боллоо.