Showing posts with label Ubuntu. Show all posts
Showing posts with label Ubuntu. Show all posts

2009-06-02

Вэбд суурилсан пакэйж сан

Ubuntu-гийн Add/Remove... пакэйж зохион байгуулагч нь бусад linux тархацыг бодвол хурдан, найдвартай шүү. Гэхдээ та бүхэн http://appnr.com/ бас сонирхоод үзээрэй их дажгүй юм байна. Шууд суулгасан ч болно эвсэл татаад авсан ч болно.

Жич: Ubuntu-гийн Add/Remove... -р суулгасан *.deb пакэйжууд /var/cache/apt/archives -д хадгалагдаж байдаг мэдэхгүй нэгэнд нь хэрэг болж магадгүй гэж бодлоо...



2009-05-18

Ubuntu 9.04, Бид үерхээд 1 жил боллоо

Би гэдэг хүн desktop linux байнга хэрэглэдэг болоод яг 1 жил болж байна. Түрүү жил Ubuntu 8.04 шинээр гарж байхад windows хэрэглэхээс бүр мөсөн татгалзаж нээлттэй эхийн програм хангамжууд хэрэглэж эхэлсэн юм. Бүр өмнө нь Fedora 5, 6, 7, 8, 9, Ubuntu 6.06, 7.10, Сent OS 5 гээд server linux хэрэглэдэг л байлаа. Харин одоо linux-чин болоод аль хэдийн жил болжээ хэхэ.

Миний орчин:
audacious
Quanta Plus
NetBeans 6.5
QStarDictFirefox 3.0.10 Modern Theme