2011-01-11

Бидний эргэн тойронд ямар хүн байгааг бид сайн мэдэхгүй ...

Саяхан Солонгос улсад сурдаг дүүтэйгээ мессенжирээр ярьж байгаад түүнд мэдээллийн аюулгүй байдлын талаар ямар ч ойлголт байхгүй мөн өөрийн болон өөрт хамаатай мэдээллийг нууж хаах ямар хэрэгтэй юм гэсэн ойлголттой байгааг мэдээд түүнд мэдэээллийн аюулгүй байдал гэж юу болох тэр нь ямар ашигтай болон юуг хэнээс нууж хаах хэрэгтэй талаар өөрийн мэдэх зүйлээ чадах чинээгээр өглөө... Мөн мэдээллийн аюулгүй байдлын тухай манай дүү шиг ойлголттой хүн олон байгаа байх гэж бодоод энэ талаар бусадтай хуваалцая гэж бодлоо...


Бид бусдын оюуны өмчийг тэдний зөвшөөрөлгүйгээр авч ашиглах, бусдад түгээх зэргээр хууль бус үйлдэл хийхийн зэрэгцээ түүнийг дагаад бидэнд ямар хор хохирол учирч болох талаар ер тооцдоггүй тэр ч битгий хэл тэр тухай бодох ч дургүй... Бид өмнө нь ч, одоо Microsoft-н windows төрлийн үйлдлийн системүүд, описын програм хангамж, бусад компаниудын антивирусны эсрэг, хамгаалалтын програм хангамжийг кракадсан хэлбэрээр их ашиглаж байгаа билээ сүүлийн үед үүн дээр нэмэгдээд iPod, iPhone, iPad зэрэг утасгүй төхөөрөмжүүдийг jailbreak (unlock) хийж ашиглаж байна. Яг үнэндээ бол jailbreak гэдэг чинь крак хийнэ л гэнэ үг шүү дээ... крак хийж байгаа нь цаанаа хууль бус тэгээд ч крак хийж ашиглаж байгаа бүтээгдэхүүнд таны хувийн болон бизнесийн янз бүрийн мэдээлэлд аюулгүй байдлын тухай бодох ч хэрэггүй болдог мөн уг систем хэвийн зүгээр мэт боловч уг крак, jailbreak хийж байгаа програм хангамж нь системийн аюулгүй ажиллагаанд ямар сөрөг нөлөө гаргаж, системд ямар нүх, цоорхой гаргаж байгааг бид мэдэхгүй... Миний мэдэхээр ОХУ-ын хакеруудын кракадсан кракууд системд мөн хамгаалалтын програмуудад мэдэгдэхгүй backdoor, trojan horse, key logger зэрэг хортой програмуудыг ажиллах бололцоог олгодог юм... Энэ нь ямар хортой гэхээр ....

Мэдээллийн технологи өндөр хөгжиж өргөн хүрээтэй ашиглаж байгаа үед хувь хүн болон түүнтэй холбоотой бүх мэдээлэл цахим буюу элэктрон хэлбэрээр тэдний ашиглаж буй янз бүрийн төхөөрөмж(Flash диск, гар утас, зөөврийн компьютер, гэрийн болон албан ажлын компьютер, блог болон social сайтууд) дээр оршиж байгаа бөгөөд тэд аюулгүй байх баталгаагүй бол тантай холбоотой янз бүрийн мэдээлэл ч бас аюулгүй орших үндэсгүй л дээ...

Мэдээллээ нуух хаах нь зөвхөн ноотой хүний хийдэг үйлдэл биш лдээ тэр нь хит туйлширсан бодол юм.
Нэг жишээ авъя л даа
Та, чи нэг том албан тушаалд нэр дэвшиж гэж бодьё .... харин тэр суудалд суух гэсэн хүсэлтэй нэг бус хүн чиний ойрхон хэнд ч үл анзаарагдам байж байгаа ... тэдгээр хүмүүс тэр суудалд суухын тулд юугаа ч хайрлахаас буцахгуй ба тэгснээр чиний сул талыг судлаж эхлэнэ... гэтэл чи саяхан эмнэлэгт шинэжилгээ өгчээ ... харин хариу нь мэйлээр ирснийг чи өөрийн компьютер дээр файл хэлбэрээр хадгалжилдээ... уг мэдээллийг хадгалаж буй төхөөрөмж нь бидний хэлдэгээр кракад систем, антивирус, хамгаалалтын програмтай... нөгөө нөхдүүд тэр шинэжилгээний файлыг чиний компьютер дээрээс дээрх танд мэдэгдэхгүй байгаа backdoor, trojan horse, key logger зэрэг хортой програмууд болон өөр ямар нэг арга ашиглаж олж аваад өөрт ашигтайгаар ашиглаж чамайг замаасаа зайлуулах оролдлого хийх ба магадгүй тэр нь чиний бизнес болон амь насанд ч нөлөөлж болно... энэ бол зүгээр л хийсвэр жишээ боловч амьдрал дээр хаа нэг газар болж буй бодит байдал юм... Тэгхээр хэрэгтэй, хэрэггүй бүгдийг бас нуух бус зөвхөн өөр чухал, чухал гэж үзэх шаардлагатай мэдээллийг найдвартай баталгаатай очинд хадгалах хэрэгтэй...