2006-11-08

Амьдрах чиглэл

Энэ хорвоод эхийн хэвлийгээс хүн болж мэндлээд нэгэнтээ 22 өвөл, хавар, зун, намрыг үдэж байна. Энэ нь дэлхийн бусад өндөр насжилттай улсын хүн амтай харьцуулах юм бол залуу нас гэгдэнэ, гэхдээ манай улсад бол тийм биш Монгол хүний дундаж насжилт 59-65 гэсэн судалгааг сарын өмнө телевизийн нэгэн нэвтрүүлэгээр үзэж байсан юм байна, тэгээд бодохоор би ойролцоогоор нийт амьдрах хугацааныхаа бараг талыг аль хэдийн хий дэмий өнгөрөөчихээ(хм хм ..... ! чихшиг), одоо өнгөрснөө эргээд хартал хийж бүтээсэн, сурч мэдсэн зүйл нэг ч алга, дандаа л хар бараан, гунигтай дурсамжууд(эээ хөөрхий...) сэтгэлд хамгийн түрүүнд тодхон орж ирнэ. Тиймээс саяхнаас эхлэн өөрийн амьдралын хэв маягийг өөрчлөн хэзээ нэгэн цагт миний дайгдаж буй эгэл биеийн ашиглалтын хугацаа дуусах үед ийм нэг хүн байсан, ийм зүйл хийж байсан, тийм зүйлд оролцож байсан юм гэдгийг илтгэж, үргэж дурсагдах зүйлтэй байхын тулд хүчтэй, идэвхитэй амьрдах хэрэгтэй гэж өөртөө үргэлж хэлэх болсон ба би бол чи биш, чи бол би биш, би чиний замаар явахгүй, чи миний замаар явахгүй гэдэг үгийг чиглэл болгож амьдрах боллоо.