2026-09-03

Арван хуруугаар шивэх чадвараа дараагийн түвшинд!



Өдөр тутмын ажилд компьютер ашиглах болсон энэ үед 10 хуруугаар хурдан шивэх нь ажил, амьдралын чухал суурь чадвар болоод уджээ. Тэгвэл зөв техникээр шивж сурснаар гар руугаа харах шаардлагагүй болж, дэлгэц рүүгээ харан хурдан, алдаагүй бичиж чадна.


Миний хувийн туршлага:

Би анх их сургуульд байхдаа монгол, англи кэйборд дээр хурдан бичих шаардлага тулгарсан юм. Тухайн үед монгол кэйбордод зориулсан дадлага хийх платформ байгаагүй интернэт ч их удаан байсан тул багшаасаа програм флопи диск дээр хуулан авч өөрийн компьютер дээр суулгаад ашиглаж ердөө 7-хон хоногийн дотор гараа харалгүй бичиж сурч байлаа.

Амжилттай сурах үндсэн дүрэм:

  • Гарын байрлал: Хуруунуудаа үндсэн тавиур (Home Row) буюу Й Ы Б Ө –Р О Л Д товчлуурууд дээр зөв байрлуул.

  • Гараа бүү хар: Хуруунууд өөрөө товчлуурын байршлыг цээжилдэг (Muscle memory) тул хурданд бус, зөв хуруугаар дарахад анхаар.

  • Алгуур эхэл: Анхандаа удаан байх нь хамаагүй. Хамгийн гол нь хуруу тус бүр өөрийн эзэмшлийн товчлуурыг дарах ёстой.

Дадлагын хичээлүүд:

TypingBoo.com платформ дээр дараах хичээлүүдийг дарааллын дагуу хийж хэвшээрэй. 

typingboo.com гарын дасгал хичээлийн цэс

Өдөр бүр ердөө 5-15 минут зарцуулахад л таны бичих хурд, нарийвчлал бодитоор ахиж, үр дүн нь шууд мэдэгдэх болно.

Дадлагаа одоо эхлүүлээрэй: TypingBoo.com



2016-11-28

32 насандаа ѳѳрийнхѳѳ тухай ойлгож авсан 32 зүйл...


Oko D гэдэг мундаг залуугийн бичсэн нийтлэлээс санаа авч өөрийн амьдарч байгаа орчин тойрноосоо ойлгож авсан 32 зүйлийг энд танилцуулж байна. Үүнд :

2016-11-13

Jack Ма ингэж өгүүлжээ

Jack Ma

Аlibaba-г үүсгэн байгуулагч Jack Ма:

Ядуу хүмүүсийн сэтгэлд хүрэхэд хамгийн хэцүү. Ямар нэгэн юмыг үнэгүй өгөхлээр түүнийг чинь занга байна гэж харна.
Нэг жижигхэн хөрөнгө оруулалт шүү дээ гэж хэлбэл их мөнгө олохгүй юм байна гэнэ.
Тэгвэл томхоноор оруулах уу гэхлээр мөнгө байхгүй гэнэ.
Шинэ чиглэлээр ажиллаад үзээч гэхлээр туршлагагүй гэж хэлнэ.
Энэ чинь тогтчихсон бизнес шүү дээ гэхлээр хэцүү юм байна гэнэ.
Энэ шинэ бизнесийн загвар гэж учирлавал наадах чинь пирамид байна гэж үзнэ.
Дэлгүүр нээгээч гэхлээр тийм боломж үгүй гэнэ.
Шинэ бизнес эхлүүлэх үү гэвэл амжилттай явна гэдэг баталгаа алга гэж үзнэ.


Тэдэнд нэг адил шинж чанар байдаг: 

Гүүглээс хайж шалгана, өөрсдөөсөө долоон дор найдваргүй найз нөхөддөө хэлж тэдний зөвөлгөөг сонсож, их сургуулийн профессороос илүү их бодон тунгааж, сохороос багыг хийдэг.

2014-04-15

30 настангуудад өгөх зөвлөгөө!

Америкийн зохиолч, бизнесмен Марк Мэнсон 30 нас хүрснийхээ дараахан цахим хуудсандаа 37-с дээш настай хүмүүсийг амьдралынхаа туршлагыг хуваалцан зөвлөгөө өгөхийг уриалсан захидал бичжээ. 600 гаруй хүн хариу ирүүлснээр Марк арвин баян зөвлөмжийн сантай болсон байна. Эдгээр санаануудыг ангилж байгаад Марк 5-6 зөвлөгөөг хүн бүр өөр өөр хэлбэрээр давтан анхааруулж байгааг анзаарсан байна. Чухамхүү энэ санаанууд л Маркийн эрж хайгаад байсан ахмадын “ амьдралын мэргэн ухаан “ байсан бололтой. Ингээд хамгийн олон удаа / хэдэн зуун удаа / давтагдсан зөвлөгөөнүүдийг та бүхэнд хүргэе.

1. Өтөл насандаа хэрэглэх хуримтлалыг хойш тавилгүй одооноос эхлэн бий болго !

- “ ...30 хүртлээ би юу ч мэддэггүй явжээ. Харин та ингэж болохгүй, оройтоогүй дээрээ бэлтгэлтэй бай! Даатгал, тэтгэвэр, ипотекийн хуулиудыг сайн судла, хэрэг болох өдөр ойртож байгаа шүү...”

Энэ бол бараг бүх захидлын хамгийн гол зөвлөгөө юм. Санхүүгийн тогтвортой байдлаа хангаж, хөгширсөн хойноо хэрэглэх хуримтлалтай болохын тулд дараах зүйлүүдийг даруй хийх хэрэгтэй гэнэ. Үүнд:

Бүх өр шир, тавьсан зээлээ яаралтай төлж дуусгахад хамаг анхаарлаа хандуулах
Хувийн “ Зохицуулах фонд “-той болох. Ямар нэгэн асуудал / эрүүл мэнд, шүүхийн шийдвэр, гэр бүл цуцлалт, бизнесийн алдагдал / тулгарахад бэлэн биш байснаас олон мянган хүн амьжиргааны эх үүсвэргүй хоосрон үлдсэн жишээ өч төчнөөн байдаг.
Цалингийнхаа гуравны нэгийг өр зээлээ хурдан дарахад зарцуулж, зээлээ дуусмагц хадгаламжинд хийж байх
Бодлогогүй наймаа бүү хий. Ипотекийн зээлийн нөхцөлийг хангалттай биелүүлж чадах санхүүгийн боломжтой болохоос нааш орон сууц худалдан авах гэж яарсны хэрэггүй.
Мэдэхгүй зүйлдээ хөрөнгө оруулалт хийж болохгүй. Биржийн брокеруудад бүү итгэ!

2. Эрүүл мэнддээ одооноос эхлэн анхаар !

“ ...Хүний оюун ухаан бие организмаасаа 10-15 жилээр залуу явдаг юм. Эрүүл мэнд тань бодож байгаагаас чинь хурдан муудна. Та анзаарч ч амжихгүй...”

Бид эрүүл мэнддээ санаа тавих хэрэгтэй гэж мэднэ. Зөв хооллож, спортоор хичээллэж, ажил амралтаа зохицуулж байх ёстой гэж мэднэ. Гэхдээ яагаад ахмадууд эрүүл байж эрүүл өтлөхийг чухалчлан захиад байгаа юм бол?
Бидний бие махбодь ганцхан өдрийн дотор гэнэт муудчихдаггүй, олон жилийн турш “ сэм сэмхэнээр “ элэгдэлд орж доройтсоор байдаг аж. Одоо та энэ доройтлыг саармагжуулан удаашруулахад анхаарах хэрэгтэй.

Хорт хавдар, чихрийн шижин, зүрх судасны өвчнөөр өвчлөгсөд бүгд л “ Хэрвээ цаг хугацааг ухрааж, бүхнийг шинээр эхлэх боломж олддогсон бол, би эрүүл зөв хооллож насан туршдаа спортоор хичээллэх байсан. Өмнө нь би буруу зуршлаа зөвтгөх арга л хайдаг байснаас биш үр дагаврыг нь төсөөлж байсангүй. “ гэж харамсдаг. Үүнийг байнга санаж яваарай !

3. Өөртөө муу байдаг хүмүүстэй битгий харьцаж бай !

“... Таны амьдралд хэрэг болохгүй амлалт, үйлдэл, хүмүүст “ үгүй “ гэж хэлж сур. Сайн хүн байхын тулд заримдаа хатуу чанга байх хэрэгтэй байдаг юм...”

Энэ зөвлөмж нилээд хачирхалтай. Ахмадуудын захианаас үзвэл тэд өнгөрсөн үед буцаад очиж болдог бол хувийн амьдралдаа нилээд хязгаарлалт хийж, аль болохоор сайн хүмүүстэй л нөхөрлөж, цагийг өнгөрөөх байсан гэнэ. Энэ нь яг юу гэсэн үг юм бол?

Заримдаа хүмүүс бусдыг гомдоохгүйн тулд, бусдад таалагдахын тулд, эсвэл өөртөө сайн ханддаг болгохын тулд дургүй зүйлээ хийхэд хүрдэг. Ингэснээр бусдын эрхшээлд орохоос эхлээд олон сөрөг үр дагаврыг бий болгодог байна. Ялангуяа санхүүгийн болон бусад ашиг хонжоо, сэтгэл хөдлөл зэргээс үүдэлтэй үйлдэл маш том гамшигт хүргэж болзошгүйг үргэлж санаж муу зүйлээс холуур яв !

4. Дотно хүмүүстээ сайн хандлагаа илэрхийлж бай !

“ ... 30 наснаас хойш хүмүүсийн амьдралд янз бүрийн саар зүйлс тохиолдох нь элбэгшдэг. Эцэг эх, чинь байхгүй болж болно, гэр бүлийн чинь хүн урваж ч магадгүй, хүүхдүүд өсөж томрохын хирээр асуудал үүсгэнэ. Энэ үед л хүн өөртөө гэмшихийн зовлонг эдэлдэг юм даа...”

2012-10-24

Кока кола-ийн хуучин захирал Брайн Дайсоны 30 секундын илтгэл

Кока кола-ийн хуучин захирал Брайн Дайсоны 30 секундын илтгэл.. Үргэлж санаж байхын тулд блогтоо орууллаа. 
         Амьдралыг агаарт жонгилоордох таван бөмбөгтэй зүйрлэе. Тэд бол ажил, гэр бүл, эрүүл мэнд, найз нөхөд, сэтгэл зүрх юм. Чи тэдгээрийг бүгдийг нь агаарт тогтоож байгаа.
         Чи удалгүй ажил бол резинэн бөмбөг болохыг мэдэх болно. Хэрэв чи үүнийг унагавал буцаад ойгоод ирнэ. Гэвч бусад 4н бөмбөг болох ГЭР БҮЛ, ЭРҮҮЛ МЭНД, НАЙЗ НӨХӨД, СЭТГЭЛ ЗҮРХ нь шилэн бөмбөг юм. Хэрвээ чи тэдний аль нэгийг унагавал тэд дахиж сэргээх боломжгүйгээр эвдэрч, элэгдэж, зүсэгдэж эсвэл үйрэн үгүй болно. Тэд хэзээ ч өмнөх шигээ болохгүй.
Чи үүнийг ойлгож, хичээх ёстой. Ажлын цагтаа үр бүтээлтэй ажиллаж, цагтаа ажилаасаа гарч бай. Гэр бүл, найз нөхөддөө хангалттай цаг зарцуулж, бас сайн амарч байгаарай.

2011-01-11

Бидний эргэн тойронд ямар хүн байгааг бид сайн мэдэхгүй ...

Саяхан Солонгос улсад сурдаг дүүтэйгээ мессенжирээр ярьж байгаад түүнд мэдээллийн аюулгүй байдлын талаар ямар ч ойлголт байхгүй мөн өөрийн болон өөрт хамаатай мэдээллийг нууж хаах ямар хэрэгтэй юм гэсэн ойлголттой байгааг мэдээд түүнд мэдэээллийн аюулгүй байдал гэж юу болох тэр нь ямар ашигтай болон юуг хэнээс нууж хаах хэрэгтэй талаар өөрийн мэдэх зүйлээ чадах чинээгээр өглөө... Мөн мэдээллийн аюулгүй байдлын тухай манай дүү шиг ойлголттой хүн олон байгаа байх гэж бодоод энэ талаар бусадтай хуваалцая гэж бодлоо...

2010-10-04

NOTHING'S GONNA CHANGE MY LOVE FOR YOU (Glenn Medeiros)

If I had to live my life without you near me
The days would all be empty
The nights would seem so long
With you I see forever oh so clearly
I might have been in love before
But it never felt this strong

2010-08-05

Би маргаашийн зүг яарч явна

Би маргаашийн зүг яарч явна

Амьдралын замд тансаглаж явахдаа

Хэдэн шил сулласнаа мартаж


Хэзээ нэгэн цагт чамайг үл таниад


Хэнэггүйхэн зөрөөд өнгөрвөл


    Чи бүү гомдоорой


    Чи бол миний өчигдөр


Би маргаашийн зүг яарч явна





2010-04-28

2010-04-23

Android running on iPhone

Android running on iPhone гоё харагдаж байна шүү.

2010-04-22

saveGarden хөдөлгөөн

Төрийн ордны арын цэцэрлэгийг амьд байгаль хэвээр нь байлгах #saveGarden хөдөлгөөнд нэгдэцгээе! Та дэмжиж байвал цааш нь дамжуулна уу...

2010-03-26

OпенОпис руу шилжих

Энэ нийтлэлийг жил гарны өмнө уншиж байсан юм. тэгээд хүмүүст сайн хүргэх гэсэн бодлоор өөрийн блогт нэмж оруулж байна. Би ОпенОпис хэрэглэдэг харин та...?

Microsoft Office-оос OpenOffice руу шилжих үнэхээр хэрэгтэй юу?

Манайхны хувьд "үнэгүй" програм олоод хэрэглэчихдэг болохоор OpenOffice мэтийн нээлттэй эхийн програм руу шилжих талаар бодож үзээгүй байж магадгүй юм.
Шинээр худалдаанд гарч эхэлсэн "Microsoft Office 2007"-ийн үнийг сонирхоё:
Microsoft Office Standard 2007 - 399$
Microsoft Office Professional 2007 - 499$
MS Office програм худалдаж авна гэвэл ямархуу зардал гарахыг төсөөлөв үү.

Саяхан Японы нэгэн компани MS Office-оос OpenOffice руу хэрхэн шилжсэн талаар [OpenSource Conference 2007 Tokyo/Fail] дээр танилцуулсан байна. Энэ талаар бид мэдэхэд илүүдэхгүй гэж бодоод нэг хэсгийг нь орчуулав.

710 ажилтан, 3 жилд 17 сая иений зардал хэмнэнэ
Програмын худалдаа, үйлчилгээний чиглэлээр ажилладаг энэ компаний ажилчдын тоо 710.
MS Office програм инстал хийгдсэн 1100 компьютерийн 700 компьютерт OpenOffice-ийг солиж суулгажээ.
2009 оны 6 сард дараагийн шинэчлэл хийгдэх лицензийн тоог 1134-өөс 250 хүртэл багасгаснаар 17 сая иений зардалыг хэмнэнэ гэж тооцоолжээ.

OpenOffice руу шилжихэд судалгаа хийсэн хугацаа зэргээ оруулаад 1 жил 2 сарын хугацаа зарцуулжээ. Мөн OpenOffice-ийг компаний стандарт болгон хэрэглэх, өмнө хийгдсэн баримтуудыг шилжүүлэх зэрэгт баримтлах компаний журам, стандартыг боловсруулан гаргажээ. Энэ нь компаний удирдлагын шийдвэрийг тодорхой болгож өгсөн үндсэн дүрэм болсон юм. Ийм зүйл байхгүй бол MS Office-ийг хэрэглэх хүсэлт гарсаар байх болно...

Макрог хөрвүүлэх багаж хангалтгүй
4-н сар зарцуулсан судалгааны дүнд гарсан асуудлуудыг 3 том хэсэгт хуваажээ.
- Баримт болон макрогийн зохицолдоо
- Ажиллагааны ялгаа
- Өмнө байгаа системүүдтэй холбогдох

Excel-ийн VBA макрог OpenOffice руу хөрвүүлэх багаж байх боловч шаардлагыг хангахгүй байснаас макрог шилжүүлэх ажлыг гараар хийсэн. 30 орчим хэлтэс, албын 60 гаруй файлыг 2 хүн/сар зарцуулан хөрвүүлж чадсан юм.
Ингэж хөрвүүлсэн макрог ашиглахад OpenOffice.org-ийн үндсэн дэлгэц болон бидний үйл ажиллагаанд асуудал үүсээгүй.

Баримтын зохицолдоо
Макрог хөрвүүлсэний дараах төвөгтэй асуудал нь баримтын зохицолдоо байсан юм. Компаний дотоод баримтууд асуудалгүй явагдаж байсан ч компаниас гаднах баримтын солилцоон дээр Microsoft-оос үнэгүй гаргадаг баримт харагч (document viewer)-уудыг ашиглан баримтын загвар өөрчлөгдсөн эсэхийг шалгах, болж өгвөл PDF хэлбэрт хувиргах зэргээр ажиллаж байна. Цаг бага үед, зарим тохиолдолд MS Office суулгасан компьютерийг хэрэглэж байна.
Эндээс, зохицолдоог бүрэн хийж чадахгүй бөгөөд ерөнхий тохиолдолд авах арга хэмжээг тодорхой болгох нь гол түлхүүр юм гэдгийг ойлгож авсан.

Ажиллагааны ялгааг арилгах
710 ажилтаны 250-г эхний шатанд, үлдсэн 450 хүнийг дараагийн шатанд шилжүүлсэн юм. Компаний дотор тусламжийн цэг (help desk) болон портал сайт зэргийг үүсгэн асуулт хариулт явуулах зэргээр ашиглаж OpenOffice-ийн ажиллагааны ялгааг арилгах арга хэмжээ авч байна.
3 сар хэртэй хэрэглэхэд ажиллагаанд нь дасаж, OpenOffice-ийг хэрэглэхтэй холбоотой асуултуудыг асуух нь ихсэж байна...

эх сурвалж http://bbt4.blogspot.com/

2010-03-15

it's been raining since you left me

Санаандгүй youtube-ээр хэсч байгаад 8, 9-н жилийн өмнө их сонсох дуртай байсан дуугаа олчихлоо. хэхэ... Сонссон чинь сайхан байна шүү гэж ...


2010-02-09

Үр хүүхэддээ хэлсэн үг (О. Дашбалбар)

Ухаантай хүний үр хүүхэд, хойч үедээ хүртэл захиж үлдээж, сургаж байгаа агуу юм аа. Хүнд ихийг бодуулж эргэцүүлэх ухаарал хайралсан сайхан шүлэг юм.

Гунигт ертөнц-II боть

Хамаг бүгдээр чамайг
Харааж нулимж байвч, тэнгэр шиг бай!
Хамгийн сайн хүмүүс гэж
Хашгирч ерөөж байвч, тэнгэр шиг бай!

Тэвчээр барагдаж, нөхөд чинь орхивч
Тэнгэр шигбай, мөнхөд амгалан...
Тэргэнд суулгаж, алтан титэм өмсгөвч
Тэнгэр шиг бай, юу ч болоогүй юм шиг...

Хамгийн хайртай хүн чинь хаяж одсон ч
Хан тэнгэр нурчхаагүй цагт, бүү зов!
Гүтгэж, доромжилж бахаа ганц хангавч
Гүн тэнгэр хэмхрээгүй цагт, бүү ай!
Өвчин зовлонд нэрвэгдэж, тартагтаа тулавч
Өнө мөнхийн тэнгэр шиг бай, чи ялна
Өрөөл бусдад тоогдохоо байж, мартагдавч
Өндөр тэнгэр дээр чинь цэлийж буйг бүү март!
Яг л амьдрал чинь дуусаж, явах замгүй болсон ч
Яадгаан алдалгүй хүлээ, тэнгэр шиг бай!
Яруухан санаа мехөсдөж, хулгай зэлгийд өртсөн ч
Ядмагхан амьтдыг бүү тоо, тэнгэр шиг бай
Олз омог чамд үүдээ хаасан ч тэнгэр шиг бай
Олон түмэн нүүрээ буруулсан ч тэнгэр шиг бай
Одод гялалзаж, наран саран ээлжлэх цагт
Орчлон дээр аавын хүү шантрах ёсгүй!...
Уур омог урин мунхгийг мартаж, тэнгэр шиг бай
Уйтан хорвоогоос илүү гарч, жигүүрээ дэлгэ...
Цөхрөл чамайг багалзуурдаж, цөлийн чоно шиг болгосон ч
Цөс ихтэй хүний үр гэдгээн бүү мартаарай!...

Цорын ганц хүү минь, бас охид минь, хүүхдүүд минь
Цохолж ирэх үйлийн үрээс бүү зугт, бүү ай!...
Хувь заяатай ямагт эвлэрч, тэвчээртэй бай...
Хуучин цагийн мэргэд хүлээж сурсан юм шүү!...
Орох оронгүй болсон цагтаа орчлонг бүхэлд нь олно, чи!

2010-01-15

Хотоо хогноос, иргэдээ ядуурлаас хэзээ гаргах юм бол?

Уулзалгүй жилийн хугацаа өнгөрчээ... Хэхэ цаг хугацаа ч урсаж байна шүү.
Саяхан телевизээр миний бараг хоёр жилийн өмнө бичиж байсан Улаанбаатар хотын хот тохижуулахын хүмүүсийн тухай тэдний ажил хөдөлмөр, цалин хөлсний тухай нэвтрүүлэг гарч байсан. Хамгийн гол нь тэд хэн нэгнээс мөнгө төгрөг гуйж, амьдрал тааруу муу байна гэж жагсаал цуглаан хийж явалгүй өөрт оногдсон газрыг

2009-12-31

За, Эрхмүүдээ шинэ оны мэнд

Жилийн турш хамт байсан эрхэм та нартаа баярлалаа. Жилийн дараа 2010 онд шинэ бүхнээр дүүрэн шижгэж амжилтын гараатай уулзацгаая. Тун удахгуй учран золгох 2010 оны мэнд хүргэж амжилт бүтээлээр дүүрэн байхыг хүсэн ерөөе.

Хүндэтгэсэн: Одко

2009-12-22

Линукс multitouch дэмждэг болжээ ...

Fedora 12-д multitouch дэмждэг болсон байна. Та харин hid-core.c мөн hid-ids.h файлууд хэрэгтэй ба өөрийн линукс кернелийн drivers/hid хавтаст хуулах хэрэгтэй. Харин таны линуксын кернел 2.6.31 болон X.org 7.5 түүний дараагийн хувилбар болох хэрэгтэй юм байна.

2009-12-07

Давчуу Улаанбаатар дахь давчуурал

Сүүлийн үед нийгмийг шүүмжилсэн дуу ихээр гарч байна. Нийгмийн цэвэрлэх хүн чанрыг бий болгох,Монголын өнөөгийн амьдрлыг тэсэж давахад хэцүү болоод буй харуулж буй хэрэг биш гэж үү? "Би юуны төлөө юм бол завгүй"