2010-03-26

OпенОпис руу шилжих

Энэ нийтлэлийг жил гарны өмнө уншиж байсан юм. тэгээд хүмүүст сайн хүргэх гэсэн бодлоор өөрийн блогт нэмж оруулж байна. Би ОпенОпис хэрэглэдэг харин та...?

Microsoft Office-оос OpenOffice руу шилжих үнэхээр хэрэгтэй юу?

Манайхны хувьд "үнэгүй" програм олоод хэрэглэчихдэг болохоор OpenOffice мэтийн нээлттэй эхийн програм руу шилжих талаар бодож үзээгүй байж магадгүй юм.
Шинээр худалдаанд гарч эхэлсэн "Microsoft Office 2007"-ийн үнийг сонирхоё:
Microsoft Office Standard 2007 - 399$
Microsoft Office Professional 2007 - 499$
MS Office програм худалдаж авна гэвэл ямархуу зардал гарахыг төсөөлөв үү.

Саяхан Японы нэгэн компани MS Office-оос OpenOffice руу хэрхэн шилжсэн талаар [OpenSource Conference 2007 Tokyo/Fail] дээр танилцуулсан байна. Энэ талаар бид мэдэхэд илүүдэхгүй гэж бодоод нэг хэсгийг нь орчуулав.

710 ажилтан, 3 жилд 17 сая иений зардал хэмнэнэ
Програмын худалдаа, үйлчилгээний чиглэлээр ажилладаг энэ компаний ажилчдын тоо 710.
MS Office програм инстал хийгдсэн 1100 компьютерийн 700 компьютерт OpenOffice-ийг солиж суулгажээ.
2009 оны 6 сард дараагийн шинэчлэл хийгдэх лицензийн тоог 1134-өөс 250 хүртэл багасгаснаар 17 сая иений зардалыг хэмнэнэ гэж тооцоолжээ.

OpenOffice руу шилжихэд судалгаа хийсэн хугацаа зэргээ оруулаад 1 жил 2 сарын хугацаа зарцуулжээ. Мөн OpenOffice-ийг компаний стандарт болгон хэрэглэх, өмнө хийгдсэн баримтуудыг шилжүүлэх зэрэгт баримтлах компаний журам, стандартыг боловсруулан гаргажээ. Энэ нь компаний удирдлагын шийдвэрийг тодорхой болгож өгсөн үндсэн дүрэм болсон юм. Ийм зүйл байхгүй бол MS Office-ийг хэрэглэх хүсэлт гарсаар байх болно...

Макрог хөрвүүлэх багаж хангалтгүй
4-н сар зарцуулсан судалгааны дүнд гарсан асуудлуудыг 3 том хэсэгт хуваажээ.
- Баримт болон макрогийн зохицолдоо
- Ажиллагааны ялгаа
- Өмнө байгаа системүүдтэй холбогдох

Excel-ийн VBA макрог OpenOffice руу хөрвүүлэх багаж байх боловч шаардлагыг хангахгүй байснаас макрог шилжүүлэх ажлыг гараар хийсэн. 30 орчим хэлтэс, албын 60 гаруй файлыг 2 хүн/сар зарцуулан хөрвүүлж чадсан юм.
Ингэж хөрвүүлсэн макрог ашиглахад OpenOffice.org-ийн үндсэн дэлгэц болон бидний үйл ажиллагаанд асуудал үүсээгүй.

Баримтын зохицолдоо
Макрог хөрвүүлсэний дараах төвөгтэй асуудал нь баримтын зохицолдоо байсан юм. Компаний дотоод баримтууд асуудалгүй явагдаж байсан ч компаниас гаднах баримтын солилцоон дээр Microsoft-оос үнэгүй гаргадаг баримт харагч (document viewer)-уудыг ашиглан баримтын загвар өөрчлөгдсөн эсэхийг шалгах, болж өгвөл PDF хэлбэрт хувиргах зэргээр ажиллаж байна. Цаг бага үед, зарим тохиолдолд MS Office суулгасан компьютерийг хэрэглэж байна.
Эндээс, зохицолдоог бүрэн хийж чадахгүй бөгөөд ерөнхий тохиолдолд авах арга хэмжээг тодорхой болгох нь гол түлхүүр юм гэдгийг ойлгож авсан.

Ажиллагааны ялгааг арилгах
710 ажилтаны 250-г эхний шатанд, үлдсэн 450 хүнийг дараагийн шатанд шилжүүлсэн юм. Компаний дотор тусламжийн цэг (help desk) болон портал сайт зэргийг үүсгэн асуулт хариулт явуулах зэргээр ашиглаж OpenOffice-ийн ажиллагааны ялгааг арилгах арга хэмжээ авч байна.
3 сар хэртэй хэрэглэхэд ажиллагаанд нь дасаж, OpenOffice-ийг хэрэглэхтэй холбоотой асуултуудыг асуух нь ихсэж байна...

эх сурвалж http://bbt4.blogspot.com/