2016-11-28
32 насандаа ѳѳрийнхѳѳ тухай ойлгож авсан 32 зүйл...
Oko D гэдэг мундаг залуугийн бичсэн нийтлэлээс санаа авч өөрийн амьдарч байгаа орчин тойрноосоо ойлгож авсан 32 зүйлийг энд танилцуулж байна. Үүнд :
1. Хүлээцтэй хандлага нь том алдаанаас сэргийлнэ;
2. Үүнээс цааш боможгүй гэсэн үедээ түр амс хийж өөр өнцгөөс хараарай;
3. Алдаа гаргаснаа мэдсэн бол тэр дор нь алдаагаа засах талаар оролдож эхлэх;
4. Хэний ч шахалтгүйгээр хийх ёстой зүйлээ хийнэ гэдэг бол чанар;
5. Бусдын үзэл бодлыг хүндэлж сурах нь эерэг харилцаатай байх гол үндэс;
6. Хэцүү ч гэсэн үгүй гэж хэлж сурах;
7. Сайн аав байхын тулд үргэлж хичээх;
8. Сайхан гэр бүлд өссөндөө баярладаг;
9. Аав, ээж бол үргэлж миний төлөө гэдгийг;
10. Асуудлыг орхилгүй алхам, алхамаар ч гэсэн шийдлийг хайдаг;
11. Дургүй зүйлдээ сэтгэл гаргадаггүй;
12. Шинэ зүйлсээс үргэлж суралцаж, мэдэхийг хүсдэг;
13. Авах зүйлээ үнэхээр надад шаардлагатай эсэхийг нухацтай боддог;
14. Гол зорилгоо оновчтой тодорхойлохыг хүсдэг;
15. Инээж сурах, инээж сурах .... инээж сурах;
16. Бодит байдлыг байгаагаар нь хамаагүй хэлэх нь дэмий, тиймээс анхааралтай бай;
17. Эрүүл мэнд бол зорилгодоо хүрэх хөдөлгүүр юм байна;
18. Хүүдээ зав гаргаж, сайн найзууд байх, хичнээн мундаг болохыг нь мэдрэх;
19. Сэтгэл хөдлөл хүнд их хэрэгтэй зүйл;
20. Хатуу байлаа гээд бүх асуудлыг шийдэхгүй;
21. Аялахад зав заавал гаргаж байх;
22. Итгэл дааж чаддагтаа баярладаг(хэн нэгний итгэлийг алдаж байсан бол уучлаарай);
23. "Муу нуухаар сайн илчил" гэж аавын хэлдгээр нуух зүйл хийхгүй байх;
24. Явган аялал сэтгэлийг нь сэргээж урам өгдөг;
25. Нуурын эрэгт эрэгцүүлэн бодох нь үнэхээр сайхан мэдрэмж;
26. Эд зүйлийг гоёх гэж биш шаардлага байгаа болохоор л хэрэглэдэг;
27. Надад тулгарсан асуудлыг надаас өөр хэн ч сайн ойлгохгүй;
28. Өөрийнхөө төлөө амьдарч байгаа учраас хариуцлагаа өөрөө л үүр, ялангуяа аав, ээждээ давхар ачаа үрүүлэх гэсний хэрэггүй;
29. Юмыг өнгөцхөн дүгнэх гэж яарах хэрэггүй;
30. Төлөвлөгөөг биелүүлэх гэж гаргадаг юм шүү;
31. Бусдын өмнөөс баярлах мэдрэмж гайхалтай байдаг;
32. Суралцах зүйл надад маш их байгааг сайн ойлгодог.
Та бас өөрийн жагсаалтыг гаргаад үзээрэй...