2007-05-25

ДЭЛХИЙД ТЭРГҮҮЛЭГЧ ФИНЛЯНДЫН БОЛОВСРОЛЫН НУУЦААС

1. Хонконг Финланд Финланд БНСУ
2. Финланд БНСУ Япон Хонконг
3. БНСУ Канад Хонконг Финланд
4. Нидерланд Австрали БНСУ Япон
5. Лейхтенштейн Лейхтенштейн Лейхтенштейн Шинэ Зеланд

Дэлхийн боловсролын ертөнц энэхүү шалгалтад дараалан тэргүүлээд байгаа Финландын боловсролын систем рүү анхаарлаа чиглүүлж ирлээ. Финлянд улсыг манайхан “Nokia” гар утсаар нь бас Майкрософтын windows үйлдлийн системтэй ана мана өрсөлдөгч OS Linux-ын эх орон гэдгээр нь сайн мэддэг. Хүн ам нь ердөө 5 сая гаруйхан (5 сая 240 мянга), 1 хүнд оногдох үндэсний нийт бүтээгдэхүүний хэмжээ 32790 доллартай тэнцдэг эдийн засгийн хувьд хүчирхэг орон юм. Дэлхийн эдийн засгийн форумаас (WEF) жил бүр зарладаг олон улсын эдийн засгийн өрсөлдөх чадварын судалгаагаар 2001 болон 2003-2005 онд дараалан тэргүүлж байна.
Ингээд Финлянд улсын суурь боловсролын нууц юундаа байгааг товчхон тоймлоё. “Танай боловсролын нууц юундаа байна” гэж тус улсын багш нараас асуухад “нэг их онцгойлоод байх юм байхгүй дээ” гэлцдэг аж. Финляндчуудын хувьд 7 наснаас эхлээд 9 жилийн заавал эзэмших боловсролын тогтолцоотой, 7-14 настнуудын жилд суралцах хичээлийн цаг OECD-ийн гишүүн орнуудын дотор хамгийн бага байх бөгөөд сургуулиудын ихэнх нь улсын өмчийн сургууль байдаг. Бүх шатны сургуулиуд үнэ төлбөргүй. ЕБС-ийн өдрийн хоолыг улсаас даадаг байна. Харин 1994 оноос эхлэн сургалтын агуулгыг тогтоох эрх улсад байснаа орон нутагт шилжсэн тул улс кириликумын зөвхөн араг яс төдийг “зангидах” болжээ. Ямар сурах бичгийг сонгож хичээл заахаа тухайн багш мэддэг эрхтэй байх юм. Бага, дунд, ахлах сургууль, эдгээрийг нэгтгэсэн нэгдсэн сургууль болон биеийн тамир, математик, дуу хөгжим, гадаад хэл зэргийг гүнзгийрүүлэн заадаг төрөлжсөн сургалттай сургууль зэрэг олон хэлбэрийн сургуультай. Финляндад бага сургуулийн 3-р ангиас англи хэл, 4-р ангиас швед хэл үзэж 8-р ангиас франц, герман хэлний аль нэгийг сонгож судалдаг.

“Эзэмш, эзэмш бас дахин эзэмш”
Финляндад сургалтын чанарын түвшин өндөр байдгийн хамгийн гол нууц нь “эзэмш, эзэмш бас дахин эзэмш” гэсэн үзэл санаанд байдаг гэж хэлж болно. Энэ үзэл санаа сурагчдад ч, багш нарт ч адилхан хамааралтай. Өөрөөр хэлбэл сурсан мэдсэн зүйлээ лавтай өөрийн болгон эзэмшиж чадаж уу, үгүй юу гэдгийг заавал нотолж байж дараагийн алхамд шилждэг. Нэг сэдэв, нэг бүлэг, нэг курсийн заавал мэдэх ёстой мэдлэгийг заавал эзэмшиж байж “сална” гэсэн үг. Эс чадвал “улирч” нөхөн суралцах боломжоор бүрэн хангагдсан байдаг. Улирна гэдэг ичгүүр бус ихийг сурч мэдэхийн нэг л шат ажээ. Тухайлбал дунд сургууль (албан боловсрол) төгсөх үед тухайн сурагч бас дахиад жаахан суралцах шаардлагатай гэж өөрөө шийдвэл ахлах сургуульд элсэхээсээ өмнө дахиад 1 жил буюу 10 жилийн хугацаатайгаар дунд сургуулиа төгсч болно. Өөрөөр хэлбэл заавал 9 жилээр дунд сургуулийг төгсөх албагүй. Ахлах сургуулийн хувьд ч мөн ялгаагүй, дээд сургуулийн элсэлтийн шалгалт өгөхөөс өмнө өөрөө үргэлжлүүлэн дахин сурч мэдлэгийн дутуугаа гүйцээж болдог байна. Нэг ёсондоо сурсан мэдлэгээ чадвар болгон ашиглах чадамж хэр байгааг сайтар шалгаж, хэрвээ дутуу байвал заавал гүйцэд сурч байж дараагийн алхамд шилждэг нь Финляндын боловсролын нэг онцлог байдаг. Нөгөө талаар “эзэмш, эзэмш, бас дахин эзэмш” үзлийн цаад талд тухайн оюутан, сурагчдын чадварыг шалгаж дүгнэдэг систем нь маш нарийн байдаг. Дүн гэхээр “багштайгаа ойр дотно байх” эсвэл бусадтай харьцуулах журмаар бус бодгаль боломж, түүний ахицыг харгалзсан нэлээд хатуу дүгнэдэг байна.

“Багш, багш бас дахин багш”
Английн Ерөнхий сайд Тони Блейр боловсролын шинэчлэлээр нийгмийн давхаргуудыг эрүүлжүүлье гэсэн санаагаа “боловсрол, боловсрол бас дахин боловсрол” гэсэн үгээр илэрхийлж байсан нь одоо ч Европын улсуудын төрийн бодлогын гол зарчим хэвээр байсаар байна. Финляндын боловсролын системийн гайхамшиг нь багшлах боловсон хүчнийг бэлтгэж буй системийнх нь гайхамшиг болж таарч байна. Энэ бүхнийг шударга, нийцтэй хөтөлж явуулж байдаг багшийн мэдлэг, чадвар, багшийн сонгон шалгаруулалтад маш их анхаардаг бөгөөд багшид заавал байх ёстой үнэнч шударга зан чанар, мэргэжлийн ёс зүй, хууль журмыг нарийн сахих чадвар сул бол дээрх хатуу шүүлтүүрүүдийг даван тууллаа ч багш болж чаддаггүй ажээ. Энэ улсын багш бэлтгэх системийн нэг онцлог нь багш болох оюутан заавал боловсролын мастер зэрэг хамгаалах ёстойг хуульчилсан байдаг. Иймийн тулд дор хаяж 5-6 жил онол судалж, практик дадлага хийнэ. Тухайлбал бага ангийн багш болохын тулд 312 цагийн практик дадлага хийсэн байх учиртай. Тэгэхдээ онолын лекцэндээ ч суугаад, практик ажлаа ч хийж зэрэгцүүлдэг ажээ. Багш мэргэжлээр суралцаж буй оюутны багшлах дадлага хийхэд хүртэл дадлага хийхийг хүссэн сургууль дээрээ сонгон шалгаруулах шалгалт өгч байж эрх олж авдаг. Практик дадлагыг 3 үе шаттай шалгалт өгч байж давна. Дороосоо дээшлэн дүгнүүлж явсаар хамгийн эцэст тэнцэв гэсэн үнэлгээ авч байж сая эрхтэй болно. Шат бүрд эзэмших ёстой мэдлэг чадвар дутуу байвал хугацаагаа сунган давтлага хийж байж шат ахина. Багшийг аргалах зэрэг бусармаг зүйл гардаггүй, гарсан тохиолдолд хичээж сурсан бүх зүйлээ өөрийн гараар устгаж байгаатай адил хэрэг болно.
Финляндад багшийн нэр хүнд асар өндөр бөгөөд эрт дээр үеэс “ард түмний лаа” гэж хүндэтгэн нэрлэдэг байжээ. Лааны гэрэлтэй адилхан харанхуйг гэрэлтүүлнэ гэсэн санаа юм уу даа. Багшийн мэргэжил хамгийн их өрсөлдөөнтэй, залуусын сонирхлыг ихээр татдаг, багш болох хүсэлтэй хүн олон мянгаараа байдаг. Тэр хэмжээгээр чадалтай чадвартай залуус элсдэг салбар ажээ. Бүх шатны сургуулиудад багш сонгон шалгаруулах шалгалт нэлээд чамбай явагддаг групп мэтгэлцээн, ярилцлага, бичгийн шалгалт өгдөг байна. Тэр байтугай тухайн сургуульд багшлах дадлага хийхэд хүртэл дадлагажигч, дадлагажуулагч багш нар тус тусдаа шалгалт өгч байж эрх олж авдаг. Зүгээр л энэ оюутныг дагалдуулаад ажилла гэж нэг багшдаа лүндэн буулгадагүй. Ийм л нухацтай бодлоготой, системтэй аж. Олон даваагаа арайхийн давж багш болоод ч сургалт дуусдаггүй. Жилд хамгийн доод тал нь 3 удаа мэргэжлийн сургалтад хамрагдахаар хуульчилсан байна. Бодит амьдрал дээр 8-аас доошгүй удаа хамрагддаг гэнэ. Иймэрхүү сургалтыг багш бэлтгэдэг дээд сургуулиудын харьяа сургууль явуулдаг байна. Зарим сургалт 1 хоногт багтдаг бол зарим нь 1-2 сар үргэлжлэх нь ч бий. Харин тэр хугацаанд нь түр ажиллах багшийг томилдог. Тэрхүү түр багш хүн амраах, сургалт семинарт явуулах үед ажилладаг тухайн сургуультай гэрээтэй өндөр зэргийн багш нар байна. Бас түр ажиллах багшийг ч сонгон шалгаруулах системтэй. Дунд сургуулийн багш нарын цалин хангамж тийм ч өндөртэйд ордоггүй ч амьдралдаа хүрэлцээтэй. 7 хоногт 23 цагийн хичээл заадаг, 28 цаг хүртэл хичээл заах эрхтэй. Үндсэн цалин 2300 евро орчим байх бөгөөд илүү цагийн хөлстэй нийлээд сард 3000 орчим еврогийн цалин авдаг. Мэдээж ажилласан жил, туршлага, ажлын амжилтаараа ялгаатай.

Захирал бол сургуулийн толь
Ерээд онд Финляндад боловсролын либеральчлал гүнзгийрснээр Боловсролын яамны бага дунд боловсролын хэргийг эрхлэх газар татан буугдаж, сургууль боловсролын бүхий л эрх мэдлийг сургуульд нь даатгаж орхисон ажээ. Ингээд боловсролын хэргийг захирлууд бие дааж шийдвэрлэх болжээ. Сургуулийн захирлын менежментийн үнэлгээ тэр сургуулийн үнэлгээ болох болов. “Багш, багш бас дахин багш” гэсэн үзэл санаагаар багшийн мэдлэг, чадвар, дадал, хариуцлага, ёс зүйг бүхий л талаар дээшлүүлж байж боловсролын чанарыг сайжруулж сургууль, боловсролын амьдралыг идэвхжүүлье гэдэгт Финляндын төрийн бодлого чиглэж байна. Багш нараа сонгон шалгаруулж авдаг, сургуулийн менежментийг бүхэлд нь зангидаж, олон мянган иргэд, төр, засгийнхаа өмнө хариуцлага хүлээдэг захирлуудыг ямар шалгуураар сонгодог вэ?
Финляндад дунд сургуулийн захирал болох хүн боловсролын хууль тогтоомж эрх зүйн мэдлэг, сургууль боловсролын менежментийн чиглэлээр аман ба бичгийн шалгалтад тэнцсэн байх учиртай. Түүнээс гадна тухайн хүний зан характер, хувь чанар, амьдралын туршлага, тэр дундаа нийгмийн амьдралд идэвхтэй оролцсон баялаг туршлагатай, IQ өндөртэй гэхээс илүү PQ өндөртэй байхыг шаарддаг ажээ. Ерөөс хүний амьдралд ялалтыг IQ бус PQ (potential intelligence Quotient inventory) буюу аливаа тулгамдсан асуудлыг оюуны хүчээр даван туулах чадвар авчирдаг байна. Сурагчдаасаа эхлээд захирлаа хүртэл оюуны туулах чадвар өндөртэй байхыг шаарддаг байна Финляндчууд. Сургуулийн бүхий л амьдрал дан ганц захирлын хүчээр шийдвэрлэгдэхгүй нь тодорхой юм. Тиймээс багш нараа баг болгон сургуулийн менежментэд идэвхтэй оролцуулдаг байна. Нэгэн баг болж, сургууль бүхэлдээ цаг хугацааны өөрчлөлт бүрт, аливаа тулгамдсан асуудал бүрт ажрахгүй, оюуны хүчээр хамтын хүчээр туулан гарах тэр чадамжийг бий болгодог байна. Дунд сургуулийн туршлагатай захирлууд хэд гурваараа нийлэн залуу захирлуудад зориулсан сургалтуудыг олноор нь зохион байгуулдаг байна. Багш мэргэжлийн онцлог, эцэг эх, багш, сурагчидтай харьцах харьцаа, сургуулийн орчин нөхцөл, сургалтын чанар, орчин үеийн сургалтын арга барил гээд түм буман сэдэв тэднийг тойрон эргэлдэж байдаг. Зарим сургалт нь хэдэн жилээр хүртэл үргэлжилдэг. Яагаад гэвэл финляндчууд аливааг оромдож, нүд хуурч чаддаггүй.

www.tusgal.com-с ашиглав

2007-04-08

Хэл загатнаад болсонгүй ээ

Намайг өглөө бүр ажилдаа явж байхад хамгийн түрүүнд өөрийн хариуцсан ажиллаа чин сэтгэлээсээ идэвхи чармайлттай хийж байдаг хүмүүс бол яахын аргагүй Хот тохижуулахын ажилчид билээ. Өвлийн хүйтэнд ч тэд замын цас, бусдын тарьсан хогийг цэвэрлэж харагддаг. Харин тэдний авч буй цалин нь тэдний амьдралын хаана нь ч хүрэхээргүй, хийсэн ажлаа хэтэрхий багаар үнэлүүлдэг байх юм (Хм). Энэ төр засаг маань хотоо цэвэрхэн байлгах гэж энд тэндээс хэрэгтэй хэрэггүй янз бүрийн хогийн сав жил бүр авч байснаас хог цэвэрлэх хүнд ажил хийж байгаа эдгээр хүмүүсийн цалин хөлсийг нэмээд, хэрэглэж буй тоног төхөөрөмжийг нь шинчлээд өгөх цаг нь болсон юм биш үү. Бид тэгш сайхан зам тавьж чаддаггүй юм аа гэхэд цэвэрхэн хотод байвал бидэнд л хэрэгтэй юм даа. Тэгээд хавар болохоор л бүгд цэвэрлэгээ хийж, хог түүж шоу хийцгээдэг. Тэгсэн хэрнээ маргаашнаас нь эхлээд бахь байдгаараа хогоо хээв нэг гудамжиндаа хаяад явж байх юм даа.

2007-02-27

Wife 1.0 програмын тухай

Надад энэ нийтлэл их таалагдсан шүү. Та нарт ч бас таалагдана гэдэгт найдаж байна.

Сайн байна уу?

Єнгєрсєн жил би Girlfriend 7.0 гэдэг программаа Wife 1.0 болгож сайжруулсан юм. Гэтэл энэ программ маань гэнэтийн урьдчилсан тооцоонд ороогvй Child 1.0 гэдэг апликэйшныг автоматаар vvсгээд байна. Энэ апликэйшн нь цаашид зогсолтгvй vргэлжлэн Child 2.0, 2.1 гэх мэт vргэлжлэх єндєр магадлалтай бєгєєд асар их зай эзэлдэг юм байна.
Мєн Wife 1.0 программ суусныхаа дараа бусад программ шууд нєлєєлж системийн vйл ажиллагааг бие даан хянах боллоо. Ингээд миний Poker Night 10.3, Football 5.0 , Going to the pub 7.5, Softball 3.6 зэрэг апликэйшнvvд маань байнга гацдаг болсон. Бас заримдаа єєрийн хамгийн дуртай Girlfriend 7.0 дахин ажиллалуулах гэхээр Wife 1.0 санах ойд резидентээр суучихаад эсвэл background-д давхар ажиллаад болохгvй байна. Тэгээд un-install хийх гэхээр болохгvй юм. Надад туслаач!!!

Гүнээ хүндэтгэсэн
Асуудалд орсон хэрэглэгч

ХАРИУ

Эрхэм Хэрэглэгч минь ээ, Энэ бол байнга эрчvvдийн гомдоллож байдаг асуудал юм. Ихэнх эрчvvд Girlfriend 7.0 программаа Wife 1.0, болгож апгрейд хийхдээ Wife 1.0-ийг зvгээр л нэг ютилити юм уу эсвэл нэг энтертэйнмэнт программ гэж боддог юм шиг байгаа юм. Yнэн хэрэгтээ Wife 1.0 бол бие даасан YЙЛДЛИЙН СИСТЕМ бєгєєд нэгэнт суусан тохиолдолд устгагддагvй, ан-инстол хийгддэггvй ба буцааж Girlfriend 7.0 –ийг суулгах ямарч боломжгvй болгодог юм. Та Wife 1.0 гарын авлагын АНХААР –ХYYХЭД БА ТЭТГЭМЖ гэсэн хэсгийг сайтар унших ёстой гэж юны ємнє зєвлєе. Wife 1.0 – ээ хэвээр нь хадгалсан нь ямагт зєв байдаг бєгєєд "Yes Dear" буюу “Тэгье Хонгор минь” гэдэг апликэйшныг суулгавал програмуудын хооролд зєрчилдєєн vvсэх нь бага байдаг. Ер нь хамгийн зєв vйлдэл бол C:I-AM-SORRY! коммандыг байнга хэрэглэж байх хэрэгтэй. Ингэснээр систем тогтвортой байхад сайнаар нєлєєлдєг. Хэдийгээр Wife 1.0 бол маш гайхамшигтай vйлдлийн систем боловч нэлээд нарийн тохиргоо vйлчилгээ хэрэгтэй байдаг бєгєєд Угаах Цэвэрлэх 3.0, Хоол Хийх 1.5, Санхvv барих 4.2 зэрэг программууд дагалдан нэг багц болж ирдэг. Гэсэн хэдий ч эдгээр программуудийг ажиллуулахдаа маш болгоожтой байхгvй бол болохгvй. Учир нь алдаа гарсан тохиолдолд систем Хэрvvл Тэмцэл 9.5 програмыг шууд ажиллуулж єєрийгєє тогтворгvй байдалд оруулдаг. Нэгэнт ийм байдал vvссэн бол Wife 1.0 vйлдлийн системийг хэвийн байдал оруулахийн тулд зарим нэг нэмэлт програмуудыг зайлшгvй худалдан авах хэрэгтэй болдог. Эдгээр нь Flowers 2.1 ба Diamonds 5.0 зэрэг болно. АНХААР!!! Ямарч тохиолдолд Secretary With Short Skirt 3.3 апликэйшныг суулгаж болохгvй. Энэ апликэйшн Wife 1.0 vйлдлийн системийг дэмжиж ажилладаггvй ба vйлдлийн системийг дахин засаршгvйгээр гэмтээх аюултай гэдгийн ямагт санаж байх хэрэгтэй.

Амжилт хүсье!
Техникийн тусламжийн хэлтэс

http://www.olloo.mn/modules.php?name=News&file=article&sid=48541&catid=60 -д эх мэдээлэл байгаа.

2007-01-19

Тотээм

Кубрикийн Одиссэй 2001 кинон дээр нэг сонин сюжэт бий. Сармагчингаараа байсан анхны хvмvvс араатанд баригдан амьтанд дээрэлхvvлнэ. Арга нь барагдаж хадан дээр хоноглосон тэдний нэг нь сэгэн дээр ирэн ясаар оролдож байснаа дунд чємєг олон тvvгээрээ гавлын яс цохиодохсон чинь бяц vйрлээ. Сармагчин хамгийн аугаа нээлтээ хийв. Дунд чємгєєрєє зэвсэг хийн араатныг хєєнє. Тvvгээ бусдыгаа айлган сvргийн ахлагч болно. Бусад сvргийнхнээс хоолыг нь булаана. Мич хvн боллоо! Мич болгон дунд чємєг тєдийгvй чулуун зэвсэгтэй болоод ирvvт зарим овсгоотой нь дээд тэнгэртэй холбоотой болж бусдаасаа чухал сармагчинд тооцогдон захиран дарангуйлах болов. Тэд хоцрогдсон дунд чємєгний орноос ямар нэг онго шvтээн хэрэглэх аж. Индианчуудын овгийн ахлагчийн онцгойлон эзэмших эрх бvхий онгыг тотээм гэнэ. Тэд манай vе хvртэл эртний онго шvтээнээ хадгалах тєдийгvй хэрэглэсээр ирсэн учир энэхvv ид шидэт зэвсгийг єдгєє нийтлэгээр тотээм гэх болжээ. Тотээмийн нэг хэлбэр нь титэм юм. Титэм аваад толгойдоо углаж орхивол хаан болчихоно. Эртний Ромд овоо гарууд нь лавр модны навчаар оройгvй тоорцог маягийн юм хийж ємсєн эрх дархаа гайхуулдаг байснаас vvдэлтэй бололтой. Хаан болох тэмцэл vгчилсэн утгаараа титэм булаацалдана. Догшин Иваны дараа хэд хэдэн хvн Москвад ирж єєрийгєє хааны удам байна хэмээн титэмийг нь углаж байв. Тэднийг тvvхэнд хуурамч Дмитрий гэх зэргээр нэрлэдэг. Титэмийг тотээм болгох vзэгдэл Европт их тархмал байдаг бол Дорно дахинд ширээ, тамга зэрэг зvйл онго шvтээний vvрэг гvйцэтгэнэ. Хаан ширээнд сууж хасбуу тамга атгав гэх зэргээр vлгэрт гардаг. Гэхдээ байнга нvvж явдаг нvvдэлчин монголчуудад булаацалдаж байхад ширээний овор ихдээд байдаг байсан бололтой, євєртлєєд зугтаахад амраар нь тамгыг илvvтэй эрхэмлэдэг байжээ. Тамга нь эрх мэдлийн илэрхийлэл болж байсны хэрээр авилга хээл хахуулийн vvд хаалга болж байв. Vvний нэг тод илрэл нь пайз юм. Их Монголын vед пайз нь хаанаас олгодог vнэмлэх маягтай байлаа. Хамгийн дээд зэргийн алтан гэрэгэ нь одоогийн дипломат паспортын євєг байсан бололтой. Харин авилга ид гаарч байсан Турхан хатны vед гэрэгэ хахууль єгсєн болгоны євєрт орж утгаа алджээ. Гадаад хэргийн сайд асан нэгэн дипломат паспортыг 35 мянган доллароор vнэлэн “єєрийгєє санхvvжvvлэгч дипломат” цол олгон тарааж байсан нь уламжлалыг сахисан хэрэг ажгуу. Мєнєєх єєрєє санхvvжигч дипломат нь тамхи наймаалж яваад гадаадын шоронд орсон нь ч мєн л уламжлал.
Монголын хаан хасбуу тамгатай байв. Тухайн vедээ дэлхийг эзэгнэгч гэсэн гэрчилгээ. Монгол доройтсон vед Манжийг vндэслэгч Нурхач баатарын хvv Амбагай сэцэн єєрийгєє хасбуу тамга эзэмшсэн хэмээгээд нийт Монголыг захирах эрхтэй хэмээн зарлаж байв. Монгол улс социализм байгуулах хvртэл ноёд хутагт нар єєрийн тамгатай байлаа. Халхын 13 тамгатай хутагт гэж байх. Энэ нь єєрийн шавьтай, заагдсан нутагтай, онцгой эрхтэй хутагт нарыг нэрлэж буй хэрэг. Vvнээс гадна тамгагvй хутагт 50 гаруй байсан аж. Тэд vнэндээ тамга тэмдэггvй гэсэн vг биш харин шавь нутаг vгvй гэсэн vг. Эндээс тамга гэдэг нь эрх дарх гэсэн утга илэрхийлдэгийг тєвєггvй ойлгож болно.
Орчин vед тамга нь лого болон єєрчлєгджээ. Юун тvрvvн захидал харилцаанд лацны тэмдэг болов. Европ зvгт тамга нь хувийн номоо тэмдэглэдэг экслибрис болон хувирч. Мєн олон жилийн уламжлалт байгууллага болох их сургууль, номын сан зэрэг нь логогоо тамгаар илэрхийлнэ. Гэр бvлийн сvлдийг тамга болгон ашиглаж дэгжирхэнэ. Шуудангийн марк буй болсноор тамга нь тэмдэгт цаасыг ашигласны гэрч болно. Тамга нь албан бичиг зэрэгт эрх мэдлийн илэрхийлэл болохоо нэгэнт больжээ. Мэдээж уламжлалаа даган тєрvvд, хаант засгууд vзэсгэлэн тєгєлдєр том тамгаа хэрэглэж буй боловч энэ нь зєвшєєрлийн гэхээсээ гоёлын зориулалттай болжээ. Тамга нь онго шvтээний vеэ єнгєрєєж дэгжирхэл болсон гэсэн vг. Алив бичиг баримтыг баталгаажуулагч нь ердєє л гарын vсэг. Эмч, эм зvйч нар хувийн тамга хэрэглэдэг нь олон дахин гарын vсэг зурахаас тєвєгшєєсєн нэг арга.
Харин хэдийгээр ХХI зуун гарсан боловч Монголд тамга нь онго шvтээний утгаа алдаагvй л явна. Эрх мэдэлтэй байгааг тамга л илэрхийлнэ. Тамгагvй бичиг бол ердєє л хаягдал цаас. Тамга байхгvй бол улаан нvvрээ дэвсээд ч хvчин тєгєлдєр бус. Хэн нэг дарга нь ажлаасаа халагдвал юун тvрvvн тамгаа аваад зугтана. Эрх мэдлээ єгєхгvй гэж байгаа царай нь. Шинээр ирсэн дарга юун тvрvvн алдагдсан тамгыг дахин сийлж копидохоос ажлаа эхлэнэ. Эрх мэдлийг гуядан олж буй байдал нь. Тамга vйлдэх нь тєрийн онцгой эрхийн асуудал. Ийм эрхийг тусгай зєвшєєрлєєр лицензээр олгоно. Тэнд нь тамга хийлгэх гэвэл єєр олон олон тамгатай цаас авчирч єгєх ёстой. Бичгийн наад захын соёл, логоны энгийн шаардлага хангаагvй, ємнєєс нь нvvр улайм хогийн цааснууд чухам эрхий дарам тамганы улаан будагны хvчээр сvрийг vзvvлнэ. Гэтэл дэлхий улам даяаршиж цахим шуудангаар гарын vсэг зурж албан баримтыг баталгаажуулдаг болжээ. Гарын vсэг цаанаа кодтой тул дуурайх, хуурамчаар vйлдэх ямар ч бололцоогvй. Дэлхийн ихэнх оронд хуульчлагдсан мэдээллийн аюулгvй байдал, тvvнд багтдаг электрон гарын vсгийн хууль манайд сонсогдоогvй л явна. Эрээний захын хужаа компютерээр яг дуурайлгаад хийчихдэг тамга л бидэнд чухал. Нєгєє гоё тамгаа компютерийн шилэн дэлгэцэн дээр дарж болохгvй тул хєлнєєс єєр найдвартай юм vгvй. Тєрд алба хааж буй хvнд сурталтнууд зайлуул тамганы хvчээр л бараг хvн шиг харагдана. Ихэнх тохиолдолд тамга нь амь зогоох, хоол идэх хэрэгслэл нь болдог. Тэд тамганаасаа л салчихвал титэмээ алдсан ноён, онго шvтээнээ гээчихсэн индиан болчиж буй нь тэр. Тийм амьтныг хэн ч тоох юм билээ дээ.

БААБАР


http://www.olloo.mn/-ээс авав.