2006-12-18

Хэ хэ Ээж надад.....

Ээж надад хэлэхгvйгээр гэнэт намайг тєрvvлээд, зєндєє олон эмч нарын дунд би чармай нvцгэн тєрєєд ичсэндээ болоод би зєндєє уйлсан шал дургvй хvрээд 1жил алхаагvй. Манайхан надаас асуулгvй нэр єгсєн, уур хvрээд 2 жил яриагvй хааяа нэг гуйгаад байхаар нь ганц нэг vг хэлдэг байсан, уур хvрээд хоол ч идэхгvй сvv л ууж байсан. Их ааштай байсан болхоор намайг даавуунд ороож хvлж хэвтvvлдэг байсан

2006-12-14

Мессенжирээр ирсэн зүйлүүд

Хэзээ ч шаналж байгаагүй юм шиг хайрлаж дурла сэтгэлийн гүнээсээ
Хэн ч харахгүй юм шиг бүжиглэж цэнгэ зүрхний хэмнэлээрээ
Хэзээ ч салахгүй юм шиг сэтгэлээ илчил хайраараа
Хэн ч сонсоогүй юм шиг дуулж хуурд тэнгэрийн одод шиг


Яагаад компьютер эмэгтэй хүнээс илүү гэж?
Яагаад гэвэл:
1. Компьютерийг унтрааж, асаахад хялбархан
2. Компьютер таныг хэдэн ч цаг хүлээж чадна
3. Та түүнд хайртай гэж хэлэх шаардлагагүй
4. Компьютер таныг өмнөх хэрэглэгчидтэйгээ хэзээ ч харьцуулахгүй
5. Та түүнийг өөрийнхөө хүсэлд нийцүүлээд яаж ч программчилж болно
6. Компьютерлүү өмнөх хэрэглэгчид нь утасддаггүй
7. Таны яаж харагдах нь компьютерт ямар ч хамаагүй
8. Компьютерт таны нас ерөөсөө хамаагүй

2006-12-11

3~р бүлэг. Солонгосын макро эдийн засгийн гап хүчин зүйпийн чиг хандлага

Солонгос улсын нэг хүнд ногдох ДНБ 1986 -1996 оны хооронд маш хурдацтайгаар нэмэгдсэн бөгөөд 1997, 1998 онд валютын хямралын улмаас үнэ ханшийн хөөрөгдөлтийн нөлөөгөөр ихээхэн хорогдсон. Тоног төхеөрөмж, бүтээн байгуулалт ззргийн тогтмол хөрөнгө оруулалт болон экспорт нь тогтмол эдийн засгийн өсөлтөнд ихээхэн нөлөөлсөн байна. Үйлдвэрлэлийн бүтцийн хувьд үйлдвэрлэл, үйлчилгээний хувь өсч, харин хөдеө аж ахуй, загас атуурын эзлэх хувь ихээр буурсан, Үйлдвэрлэлээс хүнд аж үйлдвэр, химийн үйлдвэрлзл өссөн байхад хөнген үйлдвзр хорогдсон байна. Хуримтлалын болон хөрөнгө оруулалтын хэмжээг авч үзвэг!, 1998 оноос хойш хуримтлалын хэмжзз хөрөнгө оруулалтын хэмжээнээс давж гарсан бөгөед тогтмол орлого зарлагын ашгийг бий болгосон. Хувийн хэвшлийн хуримтлалын хэмжээ 1998-2002 онд унасан боловч, 2003-2004 онд өсч, 2004 оны засгийн газрын хуримтлал 1998 оноос нзмэгдсэн. Эдийн засгийн өсөлтийн хзмжээ 1999 оноос хойш эрч нь нилээн суларсан. 2003-2004 снуудад инфляцын хзмжээ 1999 оныхоос нэмэгдсэн хэдий ч харьцангуй тогтвортой байсан. Хөрөнгийн есөлтийн тухайд 1997 оноос хойш М2, МЗ өсөлтийн хувь буурч, хүүгийн хувь 1991 оноос хойш буурах хандлага үргэлжилсэн.

Та бүхэнд "СОЛОНГОСЫН МАКРО ЭДИЙН ЗАСГИЙГ ТОГТОВРЖУУЛАХ БОДЛОГО " Cеминарын товч агуулгын 2-р бүлгийг хүргэж байна.


Солонгосын макро эдийн засгийг
тогтворжуулах бодлого


2-р бүлэг Солонгосьн эдийн засаг, нийгмийн хөгжлийн
5 жилийн төлөвлөгөөний явц ба үр дүн


1960-аад оны үе солоигосын эдийн засгшн хагас зууны түүхзнд онцгой ач холбогдолтой байсан. Энэ үе нь шинз улс төрийн хүчний дэмжпэгээр эдийн засгийн хөгжлийн 5 жилийн төлөвлөгөөг эхэлсэн цаг үе юм. Эдийн засгийн хөгжлийк 5 жилийн төлөвлөгөөний эхний үе шат(1962-1986)-нд бие даасан аж үйлдвэрийн үндэс суурийг тавьж эхэлсэн. Здийн засгийн хувьд, хэрэглээний чиг хандлага бага, газрын тос(нефть)-ноос төдийлөн хараат бус аж үйлдвэрпэлийн бүтцийг Ьш болгосон. Ийм салбарт цахилгаан зрчим хүч, бордоо, боловсруулаэгүй газрын тос, нийлэг бөс даавуу, цементийн сөлбар орно. Эдийн засгийн хөгжлийн 5 жилийн төлөвлөгөөний хоёрдахь үе{1967~1971}-д аж үйлдвэрлэлийн бүтцийг орчин үед зохицуулан өөрчлөх, ган төмөр, техник хэрэгсэл, химийн зэрэг импортийг орлох үйлдвзрлэлийг богино хугацаанд бий болгоход голлон анхаарсан. (Хүснэгт 1)
Эдийн засгийн хегжпийн 5 жилийн төлевлөгөөний гуравдахь үе(19721976)~д хүнд аж үйлдвэрийг хөгжуүлснээр үйлдвэрлэлийн бүтзц экспортын чиглэлээр хурдацтай өөрчлөгдсөн, Тодруулбал ган төмөр, зам тээврийн машин техник, гэр ахуйн цахилгаан бараа, усан онгоцны үйлдвэрлэл, газрын тосны химийн үйлдвэрлзлийг гол үйлдвэрлэлийн салбар болгож сонгосон. Хүнд аж үйлдвэрийг хөгжүүлэхийн тулд сонгосон салбаруудыг үндсэн түүхий эд, хөрэнгөөр голчлон хангахын зэрэгцээ гадаадын хөрөнгөнөес хараат байдлыг багасгахыг зорьсон. Шинэ аж үйлдвэрийн чухал стратеги бүхий цогцолборыг нутгийн өмнед хэсэгт бүтэзн байгуулснаар Сөүлээс бусад бүс нутгийг аж үйлдвэржүүлж, эдийн засгийн хөгжлий; хурдасган, ажиллах хүчнийг нэмэгдүүлсэн.


Хүснэгт 1. Солонгосын эдийн засаг нийгмийн хөгжлийн 5 жилийн төлөвлөгеөний үр дүн
(нзгж: хувь, 100 сая доллар)

Эдийн засгийн хөгжлийн 5 жилийн телөвлегөөний дөревдзх үе (1977-1981)-д дэлхийн экспортын зах зээл дээр хүчтэй өрсалдөхийн төлэө үйлдвэрлэлийг хөгжүүлсэн. Энэ үеийн гол стратегийн үйлдвэрлэл нь машин техник, цахмлгаан, усан онгоц зэрэг техник технологийг эрчимжүүлж, мэргэжлийн ажиллах хүчинд төвлөрсөн.! аи төмөр, газрын тосны химийн уйлдеэрлэл, ентөт төмөрлөг зэрэг том хэмжээний хүнд, химийн аж үйлдвэрт гол анхаарлаа хандуулсны үр дүнд хүнд, химийн үйлдвэрлзл 1981 онд 51,8 хувь, нийт бүтээгдэхүүний экспортод эзлэх хувь 45,3 хувь хүртэл нэмэгдэв. Энэ хегжил нь ган темөр бүтээгдэхүүн, усан онгоцны үйлдвэрлэл зэрэг экспортын бодит есөлтөнд нөлөөлсөн бегөөд үндсэндээ бага зардалтай, сайн чанарын бараа үйлдвэрлэгдэж байсантай холбоотой. Нэг талаар Солонгос улстай харьцуулахад хөгжингүй улсын хүыд, химийн аж үйлдвэр 1970-аад оны сүүлийн хагаст зогюнги байдалтай байсан. Солонгос улсад машин техник, тоног төхөөрөмжийк үйлдвэрлзл хөгжсөн бөгеед, цогц төхеөрөмж, дизель хөдөлгүүр, барилгын тоног техөеремжийн хөрэнге оруулапт хоёр дахин нэмэгдсэн. Херөнгө оруулалт ийнхүү огцом өсехөд терийн мөнгөний бодлого чухал үүрзг гүйцэтгаеэн. 1970-аад оны сүүлийн хагаст дэлхийн эдийн засгийн зогсонгы байдал, газрын тосны хямралын улмаас их. хэмжээний инфляци үүсч, үүний нөлөөгөөр солонгосын аж үйлдвэрийн бүгцэд тэнцвзргүй байдал бий болон, хүнд аж үйлдвэрийн салбарт оруулсон илүүдэл херөнгө оруулалтаас шаптгаалан инфляцийн дарамт ихээхэн нэмэгдсэн.
Эдийн засаг нийгмийн хөгжпийн 5 жилийн телөвлөгөөний тавдахь үе(1982-1986)-д хүнд, химийн үйлдвэрлэл байсан гол үйлдвзрлэл нармйн тоног төхеөрөмж, цахилгаан хэрэгсэл(зурагт, видео, хагас дамжуулагч г.м.), мэдээлэл зэрэг техник технапогид төвлерсен үйлдвэрлэлд шилжсэн, Өөрөөр хэлбэл энэ үед дэлхийн зах зээлд эрэлт хэрэгцэз нь нэмэгдсэн тэргүүний технологи бүхий бараа бүтэзгдзхүүний шинэчлэлд чармайлт гаргасан. 5 жилийн төлөвлөгеөний зургаадахь үе(1987-1991 )-д тавдахь үеийн төлөвлөгөөний зорилтыг бэхжүүлэх чиглэлийг бодлогынхоо гол зорилт болгосон. Засгийн газраас чөлөөт импортыг ихээхэн дэмжиж, импортод нөлөөлех гаалийн татварын бус саад зэрэг олон саад бэрхшээлийг арилгахад анхаарсан. Ингэх явцад их хэмжээний менгөн хуримтлалын неөцөөс шалтгаалан үүсч болох мөнгөний ханш уналт, аж үйлдвэрийн бүтцийн зохицуулалтын саатап гэх мэт сөрөг үр дагаврыг багасгах чиглзлээр бодлого явуулсан. Засгийн газар тодорхой нзг аж үйлдвэрт шууд тусламж олгохоо больж, түүний оронд бүх аж үйлдвэрийн боловсон хүчний бэлтгал, судалгааны шинэчлэлийг дэмжин өргежуүлж, ялангуяа жижиг, дунд үйлдвэрт үзүүлэх дэмжлэг туслалцаагаа нэмэгдүүлсэн. Солонгосын засгийн газар 1991 он хүртэл ДНБ-ий 2,4 хувьд ч хүрэхгүй байсан шинжлэх ухаан, технологийн хөронгө оруулалтыг 3 хувиас дээш бопгохоор төлевлөсөн.
5 жилийн төлевлөгөений долоодахь үе(1992 - 1996}-ийн зорилт 1939 онд боловсрогдож эхэлсэн бөгөөд нарийи электрон, шинэ хэрзглэгдэхүүн, химийн нарийн ухаан, биотехнологи, ашигт малтмал судлал, сансар судлал гэх мэт тэргуүн дэвшилтзт технологийн салбарыг гол цөм болгон хөгжүүлэх чармайлт гаргасан. Засгийи газраас нутаг дэвсгэрийн газар зүйн байрлалыг харгалзан үзэж, орон нутгийн 7 хотод дэвшилтэт технологийн байгууламжийг байгуулахаар төлөвлөсөн боловч энэ төлөвлөгөө 1993 онд Ким Ёнсам ерөнхийлөгчийн гаргасан эдийн засгийн 5 жилийн шинэ төлөзлөгөө(1993 - 1997) болон өөрчлөгдсөн,
Эдийн засгийн 5 жилийн шинэ твлевлөгөө (1993 - 1997) нь аж ахуйн үйл ажиллагааны тухай дүрэм журмыг султгаж зохицуулан, албан хаагчдын зан байдлыг сайжруулах тапаар чухалчилсан. Аж ахуй эхэлж эрхлэх үеийн саад бзрхшээлийг багасгаж, архи пизо, газрын тос, зам тээвэр, барилга,, мөнгө санхүү ззрзг хэт анхаарч ирсэн аж үйлдвэрийн тухайд өрсөлдөөнийг сааруулагч гол шалтгааныг арилгасан. Гэвч энэ зүтгэл чармайлт нь эрх мэдэл бүхий хүмүүсийн эсэргүүцэлтзй тулгарч зохих үр дүнд хүрч чадаагүй бөгеөд зах зээлийн өрсөлдөөнийг сайжруулахад ч саад тотгор болж байсан юм.
Солонгос улсын эдийн засаг, нийгмийн хөгжлийн телэвлөгөе үндсэндзэ үргэлжилсэн төлевлөгөө байсан. Жил болгон зорилтоо тодорхойлон, тухайн үеийн тухайн үеийн бодлогоор зорилтоо биелүүлэх хэцүү гэж үзвэл шинэ бодлогын аргыг авч хэрэгжүүлсэн. Дотоод, гадаадын эдийн засгийн нехце байдлын илэрхий өөрчлөлтөес шалтгаалан зорилтоо биелүүлзхэд хэцүү тохиолдолд зорилт боло төлөвлөгөөг засварлан шинэчлэхэд ч хүрч байв. Мөн эдийн засаг, нийгмийн хөгжлийн төлевлөгөө нь удирдаи чиглүүлэх чанараар давамгай байсан, Тиймээс засгийн газар хувийн хэвшлийн салбары хөрөнгө оруулалтыг дзмжиж чиглүүлснээр зорилтоо биелүүлэхийн төлөө хичээн чармайсан.
Солонгос улсын эдийн засаг, нийгмийн хөгжлийн төлөвлөгөөний амжилтын гол шалтгаан чанартай сургалт, хүний нөөц, гадны хөрөнгө оруулалтыг хязгаарлахгүй байх, нэр хүндтзй томоохон аж ахуйг зах зээлдээ нэвтрүүлэх, нийгмийн дэд-бүцэд идэвхтэй хөренгө оруулах, бага цалин хөлс олгох, олон улсын таатай орчин зэргийг хэлж болно, Засгайн газрын явуулсан төлөвлөгөө, стратегийн хүчзэр солонгосын эдийн засаг ессөн хэдий боловч, эдийн засгийн энэ өсөлтийн явцад олон асуудал, дугагдал илэрсэн. Мөнгөний бодлогын алдаанаас болж хөрөнгийн буруу хуваарилалт, төрийн бодлогын бүтэлгүйтэл, үр ашиггүй байдал үүссэн бол, эдийн засгийн бодлогын шийдвэрлэх явцад үл анзаарагдам дугагдал асуудал болж илэрсэн.
Засгийн газар 5 жилийк гөлевлэгөөг биелүүлэхийн тулд тодорхой хөрөнгө оруулалт хэрэгтэй байв. Засгийн газраас өсөлтийн зорилтыг биөлүүлэхийн тулд тодорхой нэг үйлдвэрлэлийг сонгон авч, засгийн газрын удирдлагаар херөнгө оруулах бодлого, санхүүжуүлэх төлөвлегөөг боловсруулсан. Олон үе шаттай хэрэгжсэн 5 жилийн телөвлөгөөний талаарх дүгнэлтийг зргэн харвал янз бүрийн хөрөнгө оруулалтын бодпого үр ашиггүй, зсвэп бүтэлгүй бопсои нь тодорхойлогдсон. Хөрөнгө оруулалтын бодлого бүтэлгүйтсэн шалтгаэн нь бодлого гус бүрийн хувьд өэр өөр байсан боловч нийтлэг шалтгаан ч бас бий. Хөренге оруулалт бүтэлгүйтсэн гол шалтгаан нь тухайн бодит байдпыг бүрэн гүйцэд харгалзаж үзээгүйгээс болсои гэж хэлж болох бөгөөд, төлөвлөгөөгөө тодорхой бус боловсруулсан, оновчгүй, үр ашиггүй байдал ч нэрмээс болсон гэж үзэж болно,
Солонгос улсыи 5 жилийн төлөвлөгөег дүгиэхэд эерэг, сөрөг талын аль аль нь бий. Эерэг талыг авч үзье. Засгийн газар экспортыг эдийн засгийн хегжлийн хөдөлгүүр болгосон нь зөв бодлого чиглзл байсан. Эксгюртонд онцгой анхаарсны үр дүнд тодорхсй бус зүйлийг баттай арилгаж, хөренге оруулалт зрчимжсэн ба янз бүрийн топояцоо, хууль тогтоомж гаргаж, нэмж засварласнаар нийгмийн бүтцэд нааштай өөрчлөлт гарсан. Мөн зах зээл нөхен сэргэх боломж нэмэгдсэн.
Нөгөө талаар сөрөг тал ч байсныг дурьдвал, уйлдвэрлэл, хуримтлалыг хэт онцлон анхаарч иргэдийн хэрэглээ, нийгмийн хапамжийг орхигдуулсан. Хөгжпийн энз стратеги олон аж ахуйг дампуурахад хүргэж, дампуурсан аж ахуйн нэгжүүд зах зээлээс илүү засгийн газарт найдах хачдлагатай байв. Ийм нөхцел байдэлд төр ба аж ахуйн нэгжийн хоорондох харилцаа дүрэм журмаас илүү өөрсдийи дураар шийдвзрлэхэд хүргэсэн гэж хэлж болно. Засгийн газар зорилтоо биелүүлэх хүсэл сонирхлоо хэтэрхий ил харуулсан учир зах зэзлийн гажуудлыг бий болгосон. Түүнчлэн үсрэнгүй хөгжил нь эрх тэгш байдал, үр ашиггай шинжийг дарж байсан ба инфляцийг хөөрөгдсөн. Хүүгийн хувийг шийдэх, кредит зээлийн хуваарилалтанд засгийн газар оролцож, мөнгөний санхүүгийн үйлдвэрлэлийн хөгжилд саад учруулж байсан ба засгийн газрын шийдвэрийн дагуу нөец баялгийг хуваарилсан нь үйлдвзрлэлийн бүтцийн монополийг хөхүүлэн дэмжсэн.

2006-12-07

Та бүхэнд "СОЛОНГОСЫН МАКРО ЭДИЙН ЗАСГИЙГ ТОГТОВРЖУУЛАХ БОДЛОГО " Cеминарын товч агуулгын 1-р бүлгийг хүргэж байна.

Солонгосын макро эдийн засгийг

тогтворжуулах бодлого

Бэг Үнги(Санмён их сургууль, доктор, профессор)

1-р Булэг удиртгал

Тус судалгааны сэдэв нь "Солонгосын макро эдийн заегийг тогтворжуулах бодлого" бөгөөд, солонгосын эдийн засгийн есөлт ба тогтворжуулалтын туршлагад ундэслэн макро эдийн засгийн бодлогыг цэгцлэх Зарилготой.

Солонгос улс өнгөрсөн 40 жилийн турш хурдацтай хөгжсөк. Албан ёсны Дотоодын Нийт Бүтээгдэхүүн(ДНЬ)-ий тоо бүртгэл 1970 оноос хойших үед хамаарах учраас тус судалгаанд хэрэглэсэн орлогын өөрчлөлтийн тоо нь мөн энэ үеийн бүртгэл юм. Солонгосын нэг хүнд ноогдох ДНБ 1970 онд 254 доллар байснаа 1996 онд 12,197 доллар болж ихээхэн өссөн боловч, валютын хямралын улмаас 1998 онд 7,355 доллар болж эрс буурсан. Харин 2004 онд 14,162 доллар болон сэргэсэн.

Солонгосын хурдацтай хөгжил хэд хэдэн сөрег үр дэгавартай байсан, Солонгос улс 1990-ээд оны эхэн үе хүртэл инфляцийн хувь өндөр байсан ба валютын хямралд орохоос өмнөхнийг хүртэл тогтмол орлого зарлагын алдагдап гол асуудал болж байсан. Очолын хувьд тогтмол орлого зарлагын алдагдал нь хуримтлалаас хэтэрсэн хөрөнгө оруулалтаас шалтгаалсан бегөэд инфляцийн өндөр хувь, тогшол орлого зарлагын алдэгдал нь макро эдийн засгийн тэнцвэртэй бус, тогтворгүй байдлыг авчирсан.

Солонгосын засгийн газар мөнгө санхүүгийн хямралын дараа бүтцийн асуудлыг шийдвэрлэхийн тулд зах зээлийн чиг хандпагатай здийн засшйн тогтолцоог дахин бүрдүүлж, үйлдвэрлэл, мөнгө санхүүгийн үр ашигтай тогтолцоо, шинэчлэгдсэн аж ахуйн удирдлагат бүтэц ззрэг дэс дараалсан шинэчлэлийн арга хэмжээг авч хэрэгжүүлсэн. Солонгос улс валютын хямралын өмнө эдийн засгийн тогтолцоогоо шинэчилсэн бол ийм хямрал нүүрлэхгүй байх боломж байсан. Уг судалгаа нь солонгосын туршлагыг вьетнамын эдийн засгийг тогтворжуулахад голлон анхаарч хэрэгжүүлсзн зүйл юм.

Судалгааны агуулгыг танилцуулвал, 2-р бүлэгт солонгосын эдийн эасаг, нийгмийн хөгжлийн 5 жилийн төлөвлөгеөний явц ба үр дүн, 3-р бүлэгт солснгосын макро эдийн засгийн гол хүчин зүйлийн чиг хандлага, 4-р бүлэгт согюнгосын макро эдийн засгийг тогтворжуулах бодлого, 5-р бүлэгт кредит зээлийн бодлого. мөнгений бодлого, санхүүгийн бодлого, ханшны бодлого зэрэг солонгосын макро эдийн засгайн бүх бодлогын талаар оруулсан.

Уг товч агуулга нь 5 бүлэгтэй бөгөөд үргэлжлийг нь дараа толилууля!

2006-11-20

Aнхаар ч бай

Юу бодож буйгаа анхаарч бай, учир нь бодол үг болдог. Юу хэлж буйгаа хянаж бай, учир нь үг үйлдэл болдог. Юу хийж буйгаа анхаарч бай, учир нь үйлдэл зуршил болдог. Юуг үргэлж хийдгээ анхаарч бай, учир нь зуршил маань зан чанар болдог. Зан чанараа анхаарч бай, учир нь зан чанар хувь тавилан болдог. Хэрэв Та үүнийг хүлээн зөвшөөрч байгаа бол бусдын тусын тулд цааш нь дамжуулна уу!!!

2006-11-14

Mobile programming

Өнөөдрийн програм хангамжийн ертөнцөд сүүлийн хэдэн жилийн турш маш хүчтэй орж ирж буй салбар бол яах аргагүй гар утасны програм хангамж билээ. Тиймээс та бүхэнд гар утасны хүчирхэг ҮС-ийн нэг болох Symbian ҮС-ийн талаар товчхон ч гэсэн ойлголт өгхөөр шийдлээ. Symbian ҮС-ийн хамгийн сүүлчийн хувилбар Symbian 9.2 хэрэгэлээнд нэвтрээд байгаа. Өнөөдрийн дэлхийн зах зээл дээр гар утас үйлдвэрлэдэг ихэнд компаниуд Symbian ҮС хэрэглэж байгаа ба тэдгээрийн тоонд Nokia, SonyEricsson, Samsung, LG зэргийн дурьдаж болох юм. Харамсалтай нь та бүгдэд нь зориулсан нэг програм хийнэ гэдэг нь бага зэрэг асуудалтай гэдгийг анхаарах хэрэгтэй учир нь утас үйлдвэрлэгч бүр өөрийн онцлогтой учир Symbain SDK бүр нь харилцан адилгүй байна. Жишээ нь: Nokia л гэдэх утас үйлдвэрлэгдсэн он, ҮС зэргээсээ хамааран S40, S60, S80 зэрэг SDK-д нэмэлт өөрчлөлтүүдтэй байдаг. Харин програмын хэлний хувид та Java, C++ үндсэн мэдлэгтэй байхад хангалтай бөгөөд дээр та Symbian OS Concept-г уншаад ойлгоход л болно. Unicode "utf-8, utf-7, utf-16" бүрэн дэмжигдсэн тул ямар ч улсын хэл дээр хийх бололцоотой. Та програмаа даарх багажуудын алийг нь ч ашиглаад бичиж болно.



  • MS Visual Studio .Net 2003 + Carbide.vs суулгаад бага зэрэг тохиргоо хийнэ. Одоогоор MS Visual Studio .Net 2005 дэмжигдээгүй байгаа.


  • Хэрэв та Symbian C++-г ҮС-ийн 9-с өмнөх хувилбар зориулж програм бичих бол S60 1st эсвэл 2nd харин 9 болон 9.1, 9.2-д зориулж бичих гэж байгаа бол S60 3rd-г Carbide.c++, Carbide,java, CodeWarrior-ийн аль нь ашиглаж байно.

Холбоотой холбоосууд:
http://www.forum.nokia.com/tools
http://www.symbian.com
http://www.developer.uiq.com
http://www.eclipse.org/


Мэдээж http://google.com за та бүхэнд сонирхоод үзээрэй.

2006-11-09

Би ч, та ч, хэн хэнийгээ хэлэлтгүй “хүн чанартай” буюу . . .

Өнөөдөр Ингагийн блогыг үншиж байгаад О.Дашбалбар агсны "Мөн чанар буй аваас" шүлгийг уншлаа урьд нь уншиж байгаагүйдээ өөрийгөө зэмлээд байгаа мэт сэтгэгдэл төрөөд
уншиж амжаагүй хэн нэгэн заавал уншаасай гэж болдоод блог дээрээ талилаа. Та бүхэнд уншихыг уриалж байна.

О.Дашбалбар: Мөн чанар буй аваас

I
Надад мөн чанар буй аваас тэр нь хүн чанар л . . .
Намар би гунихгүй байж эс чадна, зүрх минь буй!
Нас талийж, өвгөрч буйгаа ч мэднэм, хүн чанар л . . .
Намайг зүүдний сүвэгч шиг зайгаар ч үе үе гэрэлтүүлж
Найран дээр нулимс мэлтэрнэ, надад юу буй, юу эс буй?
Уйлах минь мөн чанар бус, хүн чанар л . . .
Уурлах минь мөн чанар бус, хүн чанар л . . .
Уйдах минь мөн чанар бус, хүн чанар л . . .
Ухаарах минь мөн чанар бус, хүн чанар . . .
Устах минь мөн чанар бус, хүн чанар . . .

Баавгай намайг зүүдлэн нойрсдогт итгэдэг юм би,
Баруун гарт минь худал, зүүн талд минь үнэн буй . . .
Бага байгаад том болсон минь мөн чанар бус уу,
Барим тавим хувирсаар л буй нь хүн чанар бус уу,
Баян ч бус, хоосон ч бус мөн чанар минь хүн чанар!
Надад мөн чанар буй аваас тэр нь хүн чанар л . . .
Найзыгаа үхэхэд уйлахгүй, гунихгүй байж эс чадна
Нас барсан бүхнийг санахгүй байж эс чадна, мартахгүй
Нарлаг өдрийн гүнд салхи шуугиж буйг урьтаж мэдрэх нь
Надад мөн чанар бус, хүн чанар шүглэснийх! . . .
Би бол агаар юм, надаар амьсгалагтун, амьд буй үед минь
Би бол гал юм, надаар дулаацагтун, амьд буй үед минь
Би бол гол ус юм, намайг уугтун, гагцхүү амьд буй үед минь
Би бол намар юм, надаар сэрүүцэгтүн, гагцхүү амьд буй үед минь
Би хэзээ ч та нарт олдохгүй, би хэзээ ч олдохгүй, юу үнэн, тэр үнэн!
Надад мөн чанар буй аваас тэр нь хүн чанар л . . .
Намайг дурлалаа идэж, хайраа цамц болгосныг минь харагтун
Намайг үхэр шиг мөөрч, нохой шиг хуцаж явааг минь харагтун
Намайг бурхан шиг инээж, харгуйн тоос босгохыг минь харагтун
Надад мөн чанар буй аваас тэр нь хүн чанар л . . .

II

Надаас сайн сайхныг бүү эрэгтүн, би жоом алдаг
Намар мөөг түүж, хар шөл ууж, хар амиа боддог
Найтааж, ханиад хүрч, эм ууж, бусдыг бас хараадаг
Навс болтлоо согтож, агсам тавьж, нохой өшиглөхөөс буцахгүй
Надаас сайн сайхныг бүү эрэгтүн, би цэцэг тасалдаг
Мөн чанар минь хүн чанар болохоор би яах юм?
Мөрөөдөж, дэмий сэлгүүцэж, хайртай хүүхнээ хардаж,
Мөнгө үрж, Достоевскийд атаархаж, нэр алдарт шунаж,
Мөсгүй зан гаргаж, хүнээс зээлснээ өгөхөөс ч татгалзаж,
Мөн чанар минь хүн чанар болохоор би яах юм?
Надаас муу муухайг бүү эрэгтүн, өнчнийг би өрөвддөг
Нарны доор адилхан л хоног элээж яваа бусдыгаа хайрладаг
Нарсны хоригдлыг, ээжтэй нь цуг бодохоор тэсэхгүй уйлдаг
Намуухан шөнө хүүхдүүдэд үлгэр ярьж тайван нойрсуулдаг
Надаас муу муухайг бүү эрэгтүн, би ялаа ч хороохгүй
Өөдгүй алдааг надаас бүү хай, чоныг ч би хайрладаг
Өмсөж зүүж явснаа хэнд ч тайлаад л өгдөг, би хүнд
Өвчтэй эмгэнийг шөнөжин сахиж, цурам хийлгүй хонодог
Өвлийн жаварт золбин нохойг харахаар зүрх шархирдаг
Өөдгүй алдааг надаас бүү хай, хулгайчийг ч би өрөвддөг
Надаас олигтой юм бүү эр, надаас онцгой юм ч бүү хай
Нартад би хүнд тусалж, заримдаа хүнээс тус хайж гэлдэрнэм
Намуухан уянга, зэрлэг хашгираан хоёулаа надад буй
Наадам цэнгэл, сэтгэлийн там хоёулаа миний орон гэр
Надаас олигтой юм бүү эр, надаас онцгой юм ч бүү хай
Энэ биед минь мөн чанар буй аваас, тэр нь хүн чанар л . . .
Эрх чөлөөтэй болмогцоо л би, эргээд түүндээ дургүй хүрдэг
Эгнэгт боол байюу гэтэл, эрх чөлөөг ямагт дээдэлдэг
Энэ хоёрын хооронд тэлэгдэж, учраа олохгүй явдаг
Энэ биед минь мөн чанар буй аваас, тэр нь хүн чанар л . . .

III

Буй бие минь, мөн чанартай ахул, тэр нь хүн чанар л . . .
Бусдаас хайр нэхдэг хэрнээ, өөрөө түүнийгээ өгч чадахгүй
Буян үйлдэж чилэх хэрнээ, буг болж нөхдөө загнуулдаг
Буруу харж суух хэрнээ, ард болж буйг ч бас мэддэг
Буй бие минь, мөн чанартай ахул, тэр нь хүн чанар л . . .
Эр бие минь, мөн чанартай ахул, тэр нь хүн чанар л . . .
Эм хүнд дургүй хэрнээ, тэдэнгүй байж бас л чадахгүй
Эд баялагт дургүй хэрнээ, элбэг амьдралд дасах янзтай!
Эрх тушаалд дургүй хэрнээ, эрээлхэж цээрлэхгүй загнах аястай
Эр бие минь, мөн чанартай ахул, тэр нь хүн чанар л . . .
Муу бие минь, мөн чанартай ахул, тэр нь хүн чанар л . . .
Мунхагт бас дургүй хэрнээ, ухаантайг нь хүлцэж чадахгүй . . .
Муруй хамартайд дургүй хэрнээ, шулууныг бас тэвчиж чадахгүй
Муусайн баячуулд өших хэрнээ, хоосон ядууд бас дургүй
Муу бие минь, мөн чанартай ахул, тэр нь хүн чанар л . . .
Мөн чанарыг нь мэдье гэвэл, хэн л чадах билээ?
Мөрөн гол руу тэмүүлэх хэрнээ, гурав хоноод л зугатаадаг
Мөст оргил руу авирах хэрнээ, говь цөл рүү тэнүүчилдэг
Мөнх амьдрал хүсэх хэрнээ, нэг агшнаас л дорхноо уйддаг
Мөн чанарыг нь мэдье гэвэл, хэн л чадах билээ?
Үнэн чанарыг минь танья гэвэл, хэн л чадах билээ
Үгүйсгэж чадсан бүхнээ, шүтээн гээд тахиж залбирна
Үргэлж дээдэлж явснаа ч, үнсэнд ортол муу хэлнэ
Үзээрийн муухай хүнийг ч, үнэхээрийн сайхан хэмээн зална
Үнэн чанарыг минь танья гэвэл, хэн л чадах билээ
Ийнхүү бид хоёр туйл руу цагийн зүү шиг хэлбэлзэж амьдарна
Ид шид үгүй ч, нарыг эвэртэй, сарыг шидтэй болгож төсөөлнө
Инээх уйлах хоёрын завсарт та нар шиг л савлаж явна
Их бага хоёрын дунд эзэн хаан шиг, боол шиг амьдарна
Ийнхүү би ч, та ч, хэн хэнийгээ хэлэлтгүй “хүн чанартай” буюу . . .

2006-11-08

Амьдрах чиглэл

Энэ хорвоод эхийн хэвлийгээс хүн болж мэндлээд нэгэнтээ 22 өвөл, хавар, зун, намрыг үдэж байна. Энэ нь дэлхийн бусад өндөр насжилттай улсын хүн амтай харьцуулах юм бол залуу нас гэгдэнэ, гэхдээ манай улсад бол тийм биш Монгол хүний дундаж насжилт 59-65 гэсэн судалгааг сарын өмнө телевизийн нэгэн нэвтрүүлэгээр үзэж байсан юм байна, тэгээд бодохоор би ойролцоогоор нийт амьдрах хугацааныхаа бараг талыг аль хэдийн хий дэмий өнгөрөөчихээ(хм хм ..... ! чихшиг), одоо өнгөрснөө эргээд хартал хийж бүтээсэн, сурч мэдсэн зүйл нэг ч алга, дандаа л хар бараан, гунигтай дурсамжууд(эээ хөөрхий...) сэтгэлд хамгийн түрүүнд тодхон орж ирнэ. Тиймээс саяхнаас эхлэн өөрийн амьдралын хэв маягийг өөрчлөн хэзээ нэгэн цагт миний дайгдаж буй эгэл биеийн ашиглалтын хугацаа дуусах үед ийм нэг хүн байсан, ийм зүйл хийж байсан, тийм зүйлд оролцож байсан юм гэдгийг илтгэж, үргэж дурсагдах зүйлтэй байхын тулд хүчтэй, идэвхитэй амьрдах хэрэгтэй гэж өөртөө үргэлж хэлэх болсон ба би бол чи биш, чи бол би биш, би чиний замаар явахгүй, чи миний замаар явахгүй гэдэг үгийг чиглэл болгож амьдрах боллоо.

2006-10-31

33-р сургуулиас амьдрал далайруу

Ойрд блогруугаа оролгүй нилээд их удсан байна шүү.

40-н жилийнхээ ойтойгоо золгож буй БААТАР ХОТ МОСКВАГИЙН НЭРЭМЖТ УЛСЫН ТЭРГҮҮНИЙ 33-Р ДУНД СУРГУУЛИЙН нийт багш, сурагч, төгсөгчиддөө сургуулийнхаа 40-н жилийн ойн мэнд хүргье


Өнгөрсөн долоо хоногт 10-н жилдээ сурч төгссөн, намайг амьдралд анхны алхмаа хийхэд түлхэц болсон сургуулийнхаа 40 жилийн ойд очсон ба сүүлийн долоо хоногийн турш бүх үеийн төгсөгчид нь төрлөх сургууль дээрээ цуглаж сургуулиас 40 жилийн ойдоо зориулж хийж бүтээсэн зүйлс болон үе, үеийн алдар цуутай төгсөгчдийн гэр зургийн түүхчилсэн цомог зэрэг олон зүйлийг үзэж явлаа. Өмнө нь сурч байхад их л том санагддаг байсан сургууль маань ямар жижигхэн байсныг урьд нь хэзээ төсөөлж байсангүй, өрдийн тэн хагсыг өнгөрөөдөг ангидаа ороод өөрийн сууж байсан суудал дээр сууж бүхийг ажиглан суутал өөрчлөлгдсөн зүйл ханын будагнаас өөр юу ч байгаагүй ч миний суудаг ширээ, самбар хоёрын хоорондох зай тийм ойрхон гэдгийг мэддэггүй байсан байна лэээ шүүү! Хичээл зааж байсан багш нар маань бараг бүгд л биднийг баяр хөөрөөр дүүрэн их л ойр дотно сайхан орчинд угтацгаасан юм. Харин хамт сурч төгссөн ангийхнаас маань тийм ч олон хүн ирсэнгүй цөөхүүлхнээ ирцгээсэн байлаа. Ангийхантай уулзалгүй удсан тул тэдэнтэй хуучин дурсамжаа ярилцан сайхан байсан ч сурагч байсан тэр л үеийн хүүхдүүд маань амьдралын янз бүрийн өнгө будгаас болж янз бүрийн үзэл бодол ааш, зантай болон хувирсан нь илт мэдрэгдэж байлаа. Бусдад ч бас миний өөрчлөгдсөн үзэл санаа мэдрэгж байсан гэдэг би итгэл төгс байна.

2006-10-13

Сэтгэл догдлоод ..

Ажлын дараа хааяа өөртөө зориуд цаг гарган өөрийн өчүүхэн боловч ер бусын үзэл бодол, хүсэл сонирхолыг бичин өөрийн бяцхан түүх үлдээе гэж бодон анх энэ блог нээж байсан билээ. Харин миний блогыг хэн нэгэн хүн унших юм гэж хэзээ ч бодож төсөөлсөнгүй эээ. Харин өнөөдөр ороод 2 тайлбар үлдээсэн байхыг уншаад ямарч байлаа гэсэн хэн нэгэн хүн уншсан байгаад нь их баярлаж энэ хийж буй зүйлээ улам чанартай, шинэлэг болгохыг хичээнэ гэж өөртөө урам зориг өглөө. Миний блогыг уншиж урам зориг, эрч хүч өгсөн Хишгээ, А.Ганбаатар та хоёрт маш их баярлал ааа.

2006-10-03

Ажлын нэг өдөр

Өнөөдөр миний хувьд жирийн л нэг ажлын өдөр хийх ёстой зүйлээ хийж ажил бүтэмжтэй байсан болохоор ажил тарах цаг болоход ямар нэгэн зүйлд санаа зовохгүй тайван одоо "ажил тарах цаг болж байна" гээд л нэг дотроо бодчихоод маргаашын ажилдаа сэтгэл санаа оюун бодлоо төвөлрүүлж маргаашын ажилдаа өөрийгөө бэлэн байгааг мэдрэх үнэхээр сайхан байдаг шүү. Харин ажилд ямар нэг саад тохиолдох, төлөвлөсөн зүйл бүтэхгүй байх өдөр ч ёстой хэцүү шүү! гэсэн хэдий ч ажил юм хойно юунаас, ямар шалтгаанаас болсныг олоход нөгөө хэцүү байсан ажил тэр дорохноо л бүтэмжтэй болно гэхдээ тэр өдөр сэтгэл нэг л дундуур ажлаасаа гараад явдаг шүү.

2006-09-29

Амралт тухай миний эргэцүүлэл

Би сургуулиа төгсөөд нэг их удаагүй л дээ. Гэхдээ би өмнө ажил амралт хоёроо ялгаж мэддэггүй байж гэж бодох юм. Ажил дээрээ амраад ч байгаа юм шиг, харин амар ч байх даа ажлаад ч байгаа юм шиг санагдаг байж билээ. Гэтэл би 2005 оны намар өөрийн тэр нэг хэвийн ажил, амралт нь мэдэгдэхгүй ажлаасаа гарч тэр өвөл нь хэдэн таньдаг хүмүүстэйгээ МТЗ-ын нэгэн төслийн програм дээр хамтран ажиллаа тэгэхэд нэг өдөр бид төслийн эхний хэсгийг дуусгаад элдэв зүйл ярилцаж байв гэтэл ярианд маань амралтын талаар санал бодлууд цухалзаж бүгд л өөрсдийн бодлоо хэлснээс Найз Д.Мөнхтулгын "Амралт гэдэг бол хүн үргэж хийдэггүй зүйлээ хааяа нэг хийхийг хэлдэг юм." гэсэн үг яагаад ч сэтгэлд их нийцэж билээ. Учир нь одоо би төрийн албан хаагч тиймээс надад цаг зав хагас, бүтэн сайн өдрүүдэд л гардаг. Тэр үеэр би дараа долоо хоногт өмсөх хувцах хунар, өөр бас бус хэрэглэх зүйлүүдийг бэлдээд бараг өнгөрдөг гэтэл энэ нь надад бас амралт юм. Бид заавал зүгээр сууд идэж ууж, цэнгэж зугаацаж, тоглож наадаж байж амрах юм шиг бодож санаж явдаг сонин гэхээсээ илүү гаж зуршилтай хүмүүс юм байна л даа.

Цалингаараа орон сууц авах уу?


Солонгост харлагсдын 90 хувь нь байрны мєнгє хийхээр явдаг

“Цалингаараа амьдрах цаг боллоо, цалингаараа авах цаг боллоо.

Хvн амыг орон сууцжуулах vндэсний хєтєлбєр” гэсэн мэдээлэл олны анхаарлыг татаж байна. Монголын хувьд цалингаараа амьдарна, цалингаараа орон сууц, хєрєнгє худалдаж авна гэдэг нь бvтэшгvй, биелшгvй хэмээх утгатай гашуун амттай онигоо юм. “Хvн амыг орон сууцжуулах vндэсний хєтєлбєр” цалингаараа амьдарч болно, цалингаараа авч болно” гэж итгэлтэй хэлж байгаа нь тогтсон ойлголт, гутранги vзлийг эвдэхээр бэлтгэлээ базаасан гэсэн дvгнэлтэнд хvргэж байна.
Энэ хєтєлбєрийн талаарх мэдээлэл дэлгэрэнгvй бус байгаа нь гэнэтийн сюрприз барихаар тєлєвлєж буйтай нь холбоотой гэнэ. “Цалингаараа орон сууц авах цаг боллоо” гэсэн мессежээс нь vзвэл Mortgage буюу Моргэйжийн зээл эхлvvлэх гэж байгаа нь тодорхой боллоо. Эхлээд орон сууцандаа ордог, дараа нь цалин дээрээсээ цувуулаад тєлдєг, хvv багатай, урт хугацаатай ийм зээлийн тогтолцоо нь олонхи жирийн иргэдийг байртай болгож чаддаг нь дэлхийд нотлогджээ. Америк, Соолонгос, Сингапур, Малайз орох орон оочих аяганыхаа хэрэгцээг хангасан улсуудын туршлага зузаан. Цалингаараа амьдарч болох тухай итгэлтэй дуугарч байсан, сонирхолтой хурц нийтлэлvvдтэй, нэрээ нуусан нийтлэлч Б.Очир энэ мэдээлэлд сэтгэл нь хөдөлж, манай сонинд шуугиант өгvvллээсээ товчлон ирvvлсэн байна.

Монгол орчин vеийн Манкурт боолчуудын эх орон болжээ. Зєвхєн Ємнєд Солонгост хараар амьдарч байгаа гадаадын иргэдийн тоогоор хvн амтайгаа харьцуулбал монголчууд тэргvvлж байгаа албан ёсны баримт байна.
Эрээн, Бээжинд нєхєртэй бvсгvйчvvд биеэ vнэлцгээж, инженер залуу Тайваньд аль Чан Кайшийн vеийнхний орны даавууг цэвэрлэж, урлаг судлаач Солонгост vхэр тэжээж, улсын харваач Америкт аяга угааж, орос хэлний багш Чехэд ємд оёж, олон улсын хэмжээний мастер Англид хог шvvрдэж байна.
Мэдээж дунд нь Америкийн том хотын алдартай эмнэлгийн дарга, уран гулгалтын аварга, санхvvгийн корпорацийн ажилтан, хvрээлэнгийн захирал, “Рено”-гийн зохион бvтээгч, хэнээс ч дутахгvй ажиллаж амьдарч яваа “Монголын бахархал”-ууд олон бий. Тэд ихийг сурч, бэрхийг бvтээж байна.
Гэхдээ ихэнх нь хараар ажиллаж, харийн нутагт зовж байна. Эх оронд нь ажлын байр, авдаг цалин, хэрэгцээгээ хангах болмж болоцоо vгvй учраас хилийн чанад руу тэмvvлж байгаа.
Хараар ажиллагсдын тоо“цагаан”-ыхаа жагсаалтыг хэд нугална.
Эх орондоо ч, харийн нутагт ч бvртгэлд ороогvй хvмvvс дэлхий даяар тарж байна. Албан ёсны тоо баримтаар бол Японд 1994 оноос хойш 700 хvн vйлдвэрлэлийн дадлагажигчаар явжээ. Vvний цаана дор хаяж гурав дєрвєн мянган хvн бий гэнэ. Америк, Германаар дvvрэн, Англи, Унгарт цєєнгvй монголчууд бий ч албан ёсны хєдєлмєрийн гэрээгээр ажиллаж байгаа хvн бараг олдохгvй. Тивээс тивд бядан яваад ирсэн хvн ”Дэлхийгээр дvvрэн монголчууд байна. Тэгсэн мєртлєє Нарантуул захын хvн бас дvvрч байна шvv” гэж хэлсэн юм.
Хэзээд бодит тооноос дутдаг албан ёсны баримтаар Ємнєд Солонгост хорин мянган монгол хvн байгаагийн тал нь хууль бус буюу хараар ажиллагсад.
Хоёр хєл дээрээ арван зургаан цаг зогсож ажиллаад 500 долларын цалин авна.
Гадаадад ажиллаж байгаа монголчууд жилийн нэг тэрбум долларын хvчин чадалтай эдийн засагт хоёр зуун сая доллар оруулж байна. Тэдний дунд санал асуулга явуулахад ерэн хоёр хувь нь орон сууц авах, кафе, жижиг дэлгvvр ч болтугай нээчих гарааны мєнгє хийхийн тулд хvнд хvчир хєлсний хєдєлмєр эрхэлж, “харийн нутагт давчдах”-аар явснаа илэрхийлжээ. Аавынхаа гэрийг барьцаалаад, зарж vрээд, сольж багасгаад явсан ная ерэн хувь нь орон сууцны л мєнгє хийх гэж хvний нутаг руу гvйж байна. Орон сууцны мєнгє хийх цалинтай ажил энд байхгvй, ирээдvйн орлогыг нь vнэлж тооцохгvй, урт хугацаат зээл нь олдохгvй, байр байшин нь vнэтэй учраас монголчууд “зvлгэн дээр барьсан сууцанд зvгээр л нэг амьдрах”-ын тулд, сард хоёр зуун ногоон нааш илгээхийн тулд боол болдог юм. Тvvхэндээ дарлаж, дарлагдаж явсан ч босгоны боол болж vзээгvй монголчууд 21 дvгээр зуунд л “гинжинд хvлэгдэж” vзлээ.

90 оны цагаан морин жил єрнєсєн ардчилсан хувьсгалын vр дvн болж боолчлогдол биднийг нємєрчээ. Арван зургаан жил гэдэг ардчиллын “залуус” тавин нас хvрэх урт хугацаа боловч шилжиж дуусахгvй л байна.
Дуусахгvй vйл явцыг шилжилт гэж нэрлэдэг бололтой.
Визний хэрэгцээтэй хvмvvсийн жагсаалт хvсэл хяслаар зузаарсаар, Солонгос, Япон, Чехтэй элдэв санамж бичигт гарын vсэг зурсаар буй нь эх орноосоо дvрвэхийг єєгшvvлсэн, ажилгvйдлийг арилгах бvтэлгvй оролдлогуудыг хаацайлсан концепци юм. Монгол боолчуудын тоог яаж нэмэх вэ, тэнд нь хэрхэн “хадах” вэ гэдэг бодлого хэрэгжиж байна.

Эх орондоо орлоготой, орон сууцтай бол “Зуучлах товчоо”-ны дарг эмнэлэгт байна уу, эдгээд гадаад явсан уу гэдэг мэдээ сенсаац болохгvй юм.
“Аз жаргалын эрэлчид”-ийн орхиод явсан голомтонд нь хятад хоноцууд тухалж, контейнер контейнерээрээ орж ирж байна.

Барилга барих, хоол хийх монголыг хайгаад олохгvй бол тvvнийг нь гvйцэтгэх хятадыг хєєгєєд дуусахгvй болжээ. Идэх хоолноос гадна ємсєх хувцас, орох орон, бас оюун санааны хэрэгцээгээрээ хvн сармагчнаас ялгардаг. Монгол хvн сармагчин биш учраас ийм хэрэгцээтэй. Орох орон гэрийн хэрэгцээ нь сад тавьж байна, суух сууцаа авах мєнгє нь хамтдаа сох дутаж байна.
Хvний хэрэгцээ цєм бvрэн биш, єм дутуу байна.
Элгэн нутагтаа хvний эрхээр бус єєрийн эрхээр, нэг нэгнээ дээрэмдэхгvй, авлига хахуулиар сєрєн мєлжихгvй, 2 сая 562 мянган хvн зvгээр л цалингаараа амьдардаг болчихвол Монгол хєгжинє.
Орон сууц, машин, хєргєгч, зурагт гээд хvний vндсэн хэрэцээгээ зээлээр авдаг, тvvнийгээ цалингаасаа цувуулаад тєлчихдєг, хvv багатай, хугацаа урттай зээлэнд хамрагдчихвал захын бус зах зээлийн эдийн засагт шилжиж чадна. Цалингаараа амьдрах цаг боллоо. Цалингаараа орон сууц авах цаг боллоо.


Б.Очир