2009-12-31

За, Эрхмүүдээ шинэ оны мэнд

Жилийн турш хамт байсан эрхэм та нартаа баярлалаа. Жилийн дараа 2010 онд шинэ бүхнээр дүүрэн шижгэж амжилтын гараатай уулзацгаая. Тун удахгуй учран золгох 2010 оны мэнд хүргэж амжилт бүтээлээр дүүрэн байхыг хүсэн ерөөе.

Хүндэтгэсэн: Одко

2009-12-22

Линукс multitouch дэмждэг болжээ ...

Fedora 12-д multitouch дэмждэг болсон байна. Та харин hid-core.c мөн hid-ids.h файлууд хэрэгтэй ба өөрийн линукс кернелийн drivers/hid хавтаст хуулах хэрэгтэй. Харин таны линуксын кернел 2.6.31 болон X.org 7.5 түүний дараагийн хувилбар болох хэрэгтэй юм байна.

2009-12-07

Давчуу Улаанбаатар дахь давчуурал

Сүүлийн үед нийгмийг шүүмжилсэн дуу ихээр гарч байна. Нийгмийн цэвэрлэх хүн чанрыг бий болгох,Монголын өнөөгийн амьдрлыг тэсэж давахад хэцүү болоод буй харуулж буй хэрэг биш гэж үү? "Би юуны төлөө юм бол завгүй"

Gee ..., VS....

Айхтар хэлсэн байна шүү... Үнэн үгийг хүмүүс хир хүлээж авах бол? Сэтгүүлч мэргэжилтэй хүн аргагүй л сэтгүүлч байр сууринаас нийгмийг шүүмжилж байна даа...

2009-11-12

Зөв бодлого, зөв шийдэл, зөв гарц, хариуцлагатай улс төр л бидний хамгийн зөв зам.

http://greentara.miniih.com/index.php//home/post/23
блогоос дараах нийтлэлийг уншаад....

Улсын гадаад бодлого, улс орны эрх ашиг, бидний ирээдүйд.. зөв шийдэл, гарц хаана байна? Мэдээж бид хөрш орноо орхиод нүүж чадахгүй... даяршиж буй энэ цаг үед эдийн засгийн хувьд бол бүр хэцүү...


Хятадын Глобал таймс сонин: Монгол улс хөмхий зуусаа байна."
Хариуцлагатай редактор Дун Жин

2009 оны 11 сарын 02

2009-06-16

Социалист breakdance

Энэ эвлүүлгийг үзээд Социалист breakdance юм гэж бодов. Та бүхэн санал нэгдэнэ гэдэгт итгэлтэй байна.

2009-06-02

Вэбд суурилсан пакэйж сан

Ubuntu-гийн Add/Remove... пакэйж зохион байгуулагч нь бусад linux тархацыг бодвол хурдан, найдвартай шүү. Гэхдээ та бүхэн http://appnr.com/ бас сонирхоод үзээрэй их дажгүй юм байна. Шууд суулгасан ч болно эвсэл татаад авсан ч болно.

Жич: Ubuntu-гийн Add/Remove... -р суулгасан *.deb пакэйжууд /var/cache/apt/archives -д хадгалагдаж байдаг мэдэхгүй нэгэнд нь хэрэг болж магадгүй гэж бодлоо...



2009-05-18

Ubuntu 9.04, Бид үерхээд 1 жил боллоо

Би гэдэг хүн desktop linux байнга хэрэглэдэг болоод яг 1 жил болж байна. Түрүү жил Ubuntu 8.04 шинээр гарж байхад windows хэрэглэхээс бүр мөсөн татгалзаж нээлттэй эхийн програм хангамжууд хэрэглэж эхэлсэн юм. Бүр өмнө нь Fedora 5, 6, 7, 8, 9, Ubuntu 6.06, 7.10, Сent OS 5 гээд server linux хэрэглэдэг л байлаа. Харин одоо linux-чин болоод аль хэдийн жил болжээ хэхэ.

Миний орчин:
audacious
Quanta Plus
NetBeans 6.5
QStarDictFirefox 3.0.10 Modern Theme

2009-02-10

Бид яагаад дуо-вагон хийж болохгүй гэж?

Монголчууд бид өнөөөдөр өөрсдийн инженер, техникчидийн хүчээр дуобус /троллейбус/ хийж хэрэглээд зогсохгүй эдийн засгийн хямралтай үед гадаад /Казакстан/ улсад экспорт хийж эхэлж байна.
Том оврын автобус өдөрт 100 гаруй мянган төгрөгийн түлш шатаадаг бол, троллейбус 15 гаруй мянган төгрөгийн цахилгаан хэрэглэдэг аж. Энэ үзүүлэлт хэнд ч нэгийг бодогдуулах биз. “Цахилгаан тээвэр” ХК саяхан болж өнгөрсөн “Монголд үйлдвэрлэв” үзэсгэлэн худалдаанд өөрсдийн угсарсан “JEA-800T” загварын троллейбусаар оролцсон нь олны анхаарлыг татаж байлаа. Өртөг өндөртэй троллейбусыг гаднаас авч байснаас дотооддоо үйлдвэрлэх бүрэн боломжтойг зохион бүтээгчид нь ярьж байсан юм. Тэд “JEA-800T”, “JEA-800М”, “JEA-800” загварын дөрвөн троллейбус угсарч шугаманд явуулж байна. Мөн шинэ загваруудынхаа зарим технологийг хуучин машинууд дээр туршин нэвтрүүлж байгаа нь олны талархлыг хүлээж байгаа гэнэ.

холбоос : http://ubtimes.mn/index.php?option=com_content&task=view&id=4956&Itemid=133&bsb_midx=5

Нэгэнт бид троллейбус хийж чадаж байгаа юм чинь Дархан аймагт байдаг Хар төмөрлөгийн үйлдвэр, Цахилгаан тээвэр, МТЗ/Монголын Төмөр Зам/ гэсэн газрууд хамтран төсөл боловсруулж дуо-вагон яагаад хийж болохгүй гэж? Бид юмыг хийе гэж бодвол хийж чаддаг гэдгээ харуулж байна ш дээ.