2006-09-29

Амралт тухай миний эргэцүүлэл

Би сургуулиа төгсөөд нэг их удаагүй л дээ. Гэхдээ би өмнө ажил амралт хоёроо ялгаж мэддэггүй байж гэж бодох юм. Ажил дээрээ амраад ч байгаа юм шиг, харин амар ч байх даа ажлаад ч байгаа юм шиг санагдаг байж билээ. Гэтэл би 2005 оны намар өөрийн тэр нэг хэвийн ажил, амралт нь мэдэгдэхгүй ажлаасаа гарч тэр өвөл нь хэдэн таньдаг хүмүүстэйгээ МТЗ-ын нэгэн төслийн програм дээр хамтран ажиллаа тэгэхэд нэг өдөр бид төслийн эхний хэсгийг дуусгаад элдэв зүйл ярилцаж байв гэтэл ярианд маань амралтын талаар санал бодлууд цухалзаж бүгд л өөрсдийн бодлоо хэлснээс Найз Д.Мөнхтулгын "Амралт гэдэг бол хүн үргэж хийдэггүй зүйлээ хааяа нэг хийхийг хэлдэг юм." гэсэн үг яагаад ч сэтгэлд их нийцэж билээ. Учир нь одоо би төрийн албан хаагч тиймээс надад цаг зав хагас, бүтэн сайн өдрүүдэд л гардаг. Тэр үеэр би дараа долоо хоногт өмсөх хувцах хунар, өөр бас бус хэрэглэх зүйлүүдийг бэлдээд бараг өнгөрдөг гэтэл энэ нь надад бас амралт юм. Бид заавал зүгээр сууд идэж ууж, цэнгэж зугаацаж, тоглож наадаж байж амрах юм шиг бодож санаж явдаг сонин гэхээсээ илүү гаж зуршилтай хүмүүс юм байна л даа.

Цалингаараа орон сууц авах уу?


Солонгост харлагсдын 90 хувь нь байрны мєнгє хийхээр явдаг

“Цалингаараа амьдрах цаг боллоо, цалингаараа авах цаг боллоо.

Хvн амыг орон сууцжуулах vндэсний хєтєлбєр” гэсэн мэдээлэл олны анхаарлыг татаж байна. Монголын хувьд цалингаараа амьдарна, цалингаараа орон сууц, хєрєнгє худалдаж авна гэдэг нь бvтэшгvй, биелшгvй хэмээх утгатай гашуун амттай онигоо юм. “Хvн амыг орон сууцжуулах vндэсний хєтєлбєр” цалингаараа амьдарч болно, цалингаараа авч болно” гэж итгэлтэй хэлж байгаа нь тогтсон ойлголт, гутранги vзлийг эвдэхээр бэлтгэлээ базаасан гэсэн дvгнэлтэнд хvргэж байна.
Энэ хєтєлбєрийн талаарх мэдээлэл дэлгэрэнгvй бус байгаа нь гэнэтийн сюрприз барихаар тєлєвлєж буйтай нь холбоотой гэнэ. “Цалингаараа орон сууц авах цаг боллоо” гэсэн мессежээс нь vзвэл Mortgage буюу Моргэйжийн зээл эхлvvлэх гэж байгаа нь тодорхой боллоо. Эхлээд орон сууцандаа ордог, дараа нь цалин дээрээсээ цувуулаад тєлдєг, хvv багатай, урт хугацаатай ийм зээлийн тогтолцоо нь олонхи жирийн иргэдийг байртай болгож чаддаг нь дэлхийд нотлогджээ. Америк, Соолонгос, Сингапур, Малайз орох орон оочих аяганыхаа хэрэгцээг хангасан улсуудын туршлага зузаан. Цалингаараа амьдарч болох тухай итгэлтэй дуугарч байсан, сонирхолтой хурц нийтлэлvvдтэй, нэрээ нуусан нийтлэлч Б.Очир энэ мэдээлэлд сэтгэл нь хөдөлж, манай сонинд шуугиант өгvvллээсээ товчлон ирvvлсэн байна.

Монгол орчин vеийн Манкурт боолчуудын эх орон болжээ. Зєвхєн Ємнєд Солонгост хараар амьдарч байгаа гадаадын иргэдийн тоогоор хvн амтайгаа харьцуулбал монголчууд тэргvvлж байгаа албан ёсны баримт байна.
Эрээн, Бээжинд нєхєртэй бvсгvйчvvд биеэ vнэлцгээж, инженер залуу Тайваньд аль Чан Кайшийн vеийнхний орны даавууг цэвэрлэж, урлаг судлаач Солонгост vхэр тэжээж, улсын харваач Америкт аяга угааж, орос хэлний багш Чехэд ємд оёж, олон улсын хэмжээний мастер Англид хог шvvрдэж байна.
Мэдээж дунд нь Америкийн том хотын алдартай эмнэлгийн дарга, уран гулгалтын аварга, санхvvгийн корпорацийн ажилтан, хvрээлэнгийн захирал, “Рено”-гийн зохион бvтээгч, хэнээс ч дутахгvй ажиллаж амьдарч яваа “Монголын бахархал”-ууд олон бий. Тэд ихийг сурч, бэрхийг бvтээж байна.
Гэхдээ ихэнх нь хараар ажиллаж, харийн нутагт зовж байна. Эх оронд нь ажлын байр, авдаг цалин, хэрэгцээгээ хангах болмж болоцоо vгvй учраас хилийн чанад руу тэмvvлж байгаа.
Хараар ажиллагсдын тоо“цагаан”-ыхаа жагсаалтыг хэд нугална.
Эх орондоо ч, харийн нутагт ч бvртгэлд ороогvй хvмvvс дэлхий даяар тарж байна. Албан ёсны тоо баримтаар бол Японд 1994 оноос хойш 700 хvн vйлдвэрлэлийн дадлагажигчаар явжээ. Vvний цаана дор хаяж гурав дєрвєн мянган хvн бий гэнэ. Америк, Германаар дvvрэн, Англи, Унгарт цєєнгvй монголчууд бий ч албан ёсны хєдєлмєрийн гэрээгээр ажиллаж байгаа хvн бараг олдохгvй. Тивээс тивд бядан яваад ирсэн хvн ”Дэлхийгээр дvvрэн монголчууд байна. Тэгсэн мєртлєє Нарантуул захын хvн бас дvvрч байна шvv” гэж хэлсэн юм.
Хэзээд бодит тооноос дутдаг албан ёсны баримтаар Ємнєд Солонгост хорин мянган монгол хvн байгаагийн тал нь хууль бус буюу хараар ажиллагсад.
Хоёр хєл дээрээ арван зургаан цаг зогсож ажиллаад 500 долларын цалин авна.
Гадаадад ажиллаж байгаа монголчууд жилийн нэг тэрбум долларын хvчин чадалтай эдийн засагт хоёр зуун сая доллар оруулж байна. Тэдний дунд санал асуулга явуулахад ерэн хоёр хувь нь орон сууц авах, кафе, жижиг дэлгvvр ч болтугай нээчих гарааны мєнгє хийхийн тулд хvнд хvчир хєлсний хєдєлмєр эрхэлж, “харийн нутагт давчдах”-аар явснаа илэрхийлжээ. Аавынхаа гэрийг барьцаалаад, зарж vрээд, сольж багасгаад явсан ная ерэн хувь нь орон сууцны л мєнгє хийх гэж хvний нутаг руу гvйж байна. Орон сууцны мєнгє хийх цалинтай ажил энд байхгvй, ирээдvйн орлогыг нь vнэлж тооцохгvй, урт хугацаат зээл нь олдохгvй, байр байшин нь vнэтэй учраас монголчууд “зvлгэн дээр барьсан сууцанд зvгээр л нэг амьдрах”-ын тулд, сард хоёр зуун ногоон нааш илгээхийн тулд боол болдог юм. Тvvхэндээ дарлаж, дарлагдаж явсан ч босгоны боол болж vзээгvй монголчууд 21 дvгээр зуунд л “гинжинд хvлэгдэж” vзлээ.

90 оны цагаан морин жил єрнєсєн ардчилсан хувьсгалын vр дvн болж боолчлогдол биднийг нємєрчээ. Арван зургаан жил гэдэг ардчиллын “залуус” тавин нас хvрэх урт хугацаа боловч шилжиж дуусахгvй л байна.
Дуусахгvй vйл явцыг шилжилт гэж нэрлэдэг бололтой.
Визний хэрэгцээтэй хvмvvсийн жагсаалт хvсэл хяслаар зузаарсаар, Солонгос, Япон, Чехтэй элдэв санамж бичигт гарын vсэг зурсаар буй нь эх орноосоо дvрвэхийг єєгшvvлсэн, ажилгvйдлийг арилгах бvтэлгvй оролдлогуудыг хаацайлсан концепци юм. Монгол боолчуудын тоог яаж нэмэх вэ, тэнд нь хэрхэн “хадах” вэ гэдэг бодлого хэрэгжиж байна.

Эх орондоо орлоготой, орон сууцтай бол “Зуучлах товчоо”-ны дарг эмнэлэгт байна уу, эдгээд гадаад явсан уу гэдэг мэдээ сенсаац болохгvй юм.
“Аз жаргалын эрэлчид”-ийн орхиод явсан голомтонд нь хятад хоноцууд тухалж, контейнер контейнерээрээ орж ирж байна.

Барилга барих, хоол хийх монголыг хайгаад олохгvй бол тvvнийг нь гvйцэтгэх хятадыг хєєгєєд дуусахгvй болжээ. Идэх хоолноос гадна ємсєх хувцас, орох орон, бас оюун санааны хэрэгцээгээрээ хvн сармагчнаас ялгардаг. Монгол хvн сармагчин биш учраас ийм хэрэгцээтэй. Орох орон гэрийн хэрэгцээ нь сад тавьж байна, суух сууцаа авах мєнгє нь хамтдаа сох дутаж байна.
Хvний хэрэгцээ цєм бvрэн биш, єм дутуу байна.
Элгэн нутагтаа хvний эрхээр бус єєрийн эрхээр, нэг нэгнээ дээрэмдэхгvй, авлига хахуулиар сєрєн мєлжихгvй, 2 сая 562 мянган хvн зvгээр л цалингаараа амьдардаг болчихвол Монгол хєгжинє.
Орон сууц, машин, хєргєгч, зурагт гээд хvний vндсэн хэрэцээгээ зээлээр авдаг, тvvнийгээ цалингаасаа цувуулаад тєлчихдєг, хvv багатай, хугацаа урттай зээлэнд хамрагдчихвал захын бус зах зээлийн эдийн засагт шилжиж чадна. Цалингаараа амьдрах цаг боллоо. Цалингаараа орон сууц авах цаг боллоо.


Б.Очир