2009-02-10

Бид яагаад дуо-вагон хийж болохгүй гэж?

Монголчууд бид өнөөөдөр өөрсдийн инженер, техникчидийн хүчээр дуобус /троллейбус/ хийж хэрэглээд зогсохгүй эдийн засгийн хямралтай үед гадаад /Казакстан/ улсад экспорт хийж эхэлж байна.
Том оврын автобус өдөрт 100 гаруй мянган төгрөгийн түлш шатаадаг бол, троллейбус 15 гаруй мянган төгрөгийн цахилгаан хэрэглэдэг аж. Энэ үзүүлэлт хэнд ч нэгийг бодогдуулах биз. “Цахилгаан тээвэр” ХК саяхан болж өнгөрсөн “Монголд үйлдвэрлэв” үзэсгэлэн худалдаанд өөрсдийн угсарсан “JEA-800T” загварын троллейбусаар оролцсон нь олны анхаарлыг татаж байлаа. Өртөг өндөртэй троллейбусыг гаднаас авч байснаас дотооддоо үйлдвэрлэх бүрэн боломжтойг зохион бүтээгчид нь ярьж байсан юм. Тэд “JEA-800T”, “JEA-800М”, “JEA-800” загварын дөрвөн троллейбус угсарч шугаманд явуулж байна. Мөн шинэ загваруудынхаа зарим технологийг хуучин машинууд дээр туршин нэвтрүүлж байгаа нь олны талархлыг хүлээж байгаа гэнэ.

холбоос : http://ubtimes.mn/index.php?option=com_content&task=view&id=4956&Itemid=133&bsb_midx=5

Нэгэнт бид троллейбус хийж чадаж байгаа юм чинь Дархан аймагт байдаг Хар төмөрлөгийн үйлдвэр, Цахилгаан тээвэр, МТЗ/Монголын Төмөр Зам/ гэсэн газрууд хамтран төсөл боловсруулж дуо-вагон яагаад хийж болохгүй гэж? Бид юмыг хийе гэж бодвол хийж чаддаг гэдгээ харуулж байна ш дээ.