2006-10-31

33-р сургуулиас амьдрал далайруу

Ойрд блогруугаа оролгүй нилээд их удсан байна шүү.

40-н жилийнхээ ойтойгоо золгож буй БААТАР ХОТ МОСКВАГИЙН НЭРЭМЖТ УЛСЫН ТЭРГҮҮНИЙ 33-Р ДУНД СУРГУУЛИЙН нийт багш, сурагч, төгсөгчиддөө сургуулийнхаа 40-н жилийн ойн мэнд хүргье


Өнгөрсөн долоо хоногт 10-н жилдээ сурч төгссөн, намайг амьдралд анхны алхмаа хийхэд түлхэц болсон сургуулийнхаа 40 жилийн ойд очсон ба сүүлийн долоо хоногийн турш бүх үеийн төгсөгчид нь төрлөх сургууль дээрээ цуглаж сургуулиас 40 жилийн ойдоо зориулж хийж бүтээсэн зүйлс болон үе, үеийн алдар цуутай төгсөгчдийн гэр зургийн түүхчилсэн цомог зэрэг олон зүйлийг үзэж явлаа. Өмнө нь сурч байхад их л том санагддаг байсан сургууль маань ямар жижигхэн байсныг урьд нь хэзээ төсөөлж байсангүй, өрдийн тэн хагсыг өнгөрөөдөг ангидаа ороод өөрийн сууж байсан суудал дээр сууж бүхийг ажиглан суутал өөрчлөлгдсөн зүйл ханын будагнаас өөр юу ч байгаагүй ч миний суудаг ширээ, самбар хоёрын хоорондох зай тийм ойрхон гэдгийг мэддэггүй байсан байна лэээ шүүү! Хичээл зааж байсан багш нар маань бараг бүгд л биднийг баяр хөөрөөр дүүрэн их л ойр дотно сайхан орчинд угтацгаасан юм. Харин хамт сурч төгссөн ангийхнаас маань тийм ч олон хүн ирсэнгүй цөөхүүлхнээ ирцгээсэн байлаа. Ангийхантай уулзалгүй удсан тул тэдэнтэй хуучин дурсамжаа ярилцан сайхан байсан ч сурагч байсан тэр л үеийн хүүхдүүд маань амьдралын янз бүрийн өнгө будгаас болж янз бүрийн үзэл бодол ааш, зантай болон хувирсан нь илт мэдрэгдэж байлаа. Бусдад ч бас миний өөрчлөгдсөн үзэл санаа мэдрэгж байсан гэдэг би итгэл төгс байна.

2006-10-13

Сэтгэл догдлоод ..

Ажлын дараа хааяа өөртөө зориуд цаг гарган өөрийн өчүүхэн боловч ер бусын үзэл бодол, хүсэл сонирхолыг бичин өөрийн бяцхан түүх үлдээе гэж бодон анх энэ блог нээж байсан билээ. Харин миний блогыг хэн нэгэн хүн унших юм гэж хэзээ ч бодож төсөөлсөнгүй эээ. Харин өнөөдөр ороод 2 тайлбар үлдээсэн байхыг уншаад ямарч байлаа гэсэн хэн нэгэн хүн уншсан байгаад нь их баярлаж энэ хийж буй зүйлээ улам чанартай, шинэлэг болгохыг хичээнэ гэж өөртөө урам зориг өглөө. Миний блогыг уншиж урам зориг, эрч хүч өгсөн Хишгээ, А.Ганбаатар та хоёрт маш их баярлал ааа.

2006-10-03

Ажлын нэг өдөр

Өнөөдөр миний хувьд жирийн л нэг ажлын өдөр хийх ёстой зүйлээ хийж ажил бүтэмжтэй байсан болохоор ажил тарах цаг болоход ямар нэгэн зүйлд санаа зовохгүй тайван одоо "ажил тарах цаг болж байна" гээд л нэг дотроо бодчихоод маргаашын ажилдаа сэтгэл санаа оюун бодлоо төвөлрүүлж маргаашын ажилдаа өөрийгөө бэлэн байгааг мэдрэх үнэхээр сайхан байдаг шүү. Харин ажилд ямар нэг саад тохиолдох, төлөвлөсөн зүйл бүтэхгүй байх өдөр ч ёстой хэцүү шүү! гэсэн хэдий ч ажил юм хойно юунаас, ямар шалтгаанаас болсныг олоход нөгөө хэцүү байсан ажил тэр дорохноо л бүтэмжтэй болно гэхдээ тэр өдөр сэтгэл нэг л дундуур ажлаасаа гараад явдаг шүү.